Автомашины суудлын гэнэтийн ослын даатгал

2013-11-19, Мягмар гариг
Даатгалын зүйл:

Тээврийн хэрэгслийн жолооч болон тээврийн хэрэгсэлд зорчиж байсан хүмүүсийн амь нас, эрүүл мэнд

Даатгалын эрсдэл:

Зам тээврийн ослын улмаас тээврийн хэрэгслийн жолооч болон зорчиж байсан хүмүүсийн амь нас, эрүүл мэндэд учирах хохирол

Даатгалын хугацаа:

Тухайн илгээмжийн даатгалын хугацаа нь шуудангийн байгууллага хүлээн авч даатгуулагч зохих хураамжийг төлсөн тухай баримтыг олгосноор эхэлж илгээмжийг хүлээн авч гарын үсэг зурснаар дуусгавар болно.

Даатгалын үнэлгээ, хураамж, хамрах хүрээ:

Даатгалын үнэлгээг тээврийн хэрэгслийн суудал тус бүр дээр хийх бөгөөд Даатгуулагч өөрөө даатгалын үнэлгээг тогтооно. Даатгалын хураамжийг үнэлгээнээс уян хатан тооцно

Даатгалын нөхөн төлбөр:

Даатгалын хугацаанд даатгалын эрсдэлийн улмаас даатгуулагчийн амь нас, эрүүл мэндэд учирсан хохирлоос хамааран даатгалын үнэлгээнээс хувиар тооцон нөхөн төлнө.

Даатгуулагч нас барах, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдах 100%, хөдөлмөрийн чадвараа хагас алдахад 75-90%, хөдөлмөрийн чадвараа түр алдахад 20-60%-иар нөхөн төлнө.