Ажил гүйцэтгэх гэрээний хариуцлагын даатгал

2013-12-12, Пүрэв гариг

Даатгалын зүйл:

Даатгуулагчийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу хүлээх хариуцлага

Даатгалын эрсдэл:

Даатгуулагч ажил гүйцэтгэх явцдаа санамсаргүй алдаа гаргаж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үүсэх хариуцлага

Даатгалын үнэлгээ, хураамж:

Даатгалын үнэлгээг даатгуулагч өөрөө тогтоох бөгөөд хариуцлагын доод хязгаар 5,000,000.00 төгрөг байна.
Даатгалын хураамжийг гэрээний нөхцөл, даатгуулагчийн туршлага, хариуцлагын хэмжээ зэргээс хамааруулын уян хатан тогтооно.

Даатгалын нөхөн төлбөр:
• Захиалагч тал Даатгуулагчид гэрээнд заасан эрсдэлийн улмаас нэхэмжлэл ирүүлсэн тохиолдолд гэрээнд заасны дагуу хохирлыг тооцож Даатгуулагчийн хариуцах хэсгийг хасч нөхөн төлнө.
• Даатгагч хохирлыг нөхөн төлөхдөө Даатгуулагчийн хийсэн ажлын үнийн дүнг хассан дүнгээс нөхөн төлбөрийг тооцно.
• Даатгуулагчаас нэхэмжилсэн хохирлын Даатгагчийн хүлээх хариуцлага нь тухайн даатгалын гэрээний дүнгээс хэтрэхгүй байна.
• Техникийн комисс томилогдож, Даатгуулагч хариуцлага хүлээх нь тогтоогдсоноос бусад тохиолдолд Даатгагчийн зөвшөөрөлгүйгээр Даатгуулагч нь аливаа нэхэмжлэлийг дур мэдэн шийдэх, санал гаргах, төлбөр хийх, эсвэл аливаа саналыг хүлээн зөвшөөрөх замаар өөрийн бурууг ямар нэгэн байдлаар хүлээсэн тохиолдолд Даатгагч хохирлыг хариуцахгүй.