Ашигт малтмал, уул уурхайн тоног төхөөрөмжийн даатгал

2013-11-19, Мягмар гариг
Даатгалын зүйл:

Аж ахуйн нэгж байгууллагын болон иргэдийн өмчлөл (эзэмшил, ашиглалт)-д буй уул уурхайн зориулалттай бүх төрлийн тоног төхөөрөмжийг энэхүү даатгалд даатгана.

Даатгалын эрсдэл:
Үндсэн эрсдэл
  • Галын эрсдэл;
  • Байгалийн эрсдэл;
  • Сантехникийн эрсдэл;
Нэмэлт эрсдэл:
  • Цахилгаан эрчим хүчний;
  • Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл;
  • Ахуйн;
  • Хулгай дээрмийн.
Даатгалын үнэлгээ, хураамж:

Даатгалын зүйлийн үнэлгээг зах зээлийн үнийн жишгийг баримтлан даатгагч, даатгуулагч нар харилцан тохиролцоно.

  • Зах зээлийн тухайн үеийн үнэ;
  • Бүртгэлийн үнэ;
  • Нөхөн сэргээгдэх үнэ.
  • Даатгалын хураамжийг тооцохдоо тухайн даатгалын зүйлийн эрсдлийн түвшин, материалын бүтэц, хийц, зориулалтаас хамааруулан тогтооно.
Даатгалын нөхөн төлбөр:

Даатгуулагч эд хөрөнгөө зах зээлийн бодит үнээр нь даатгуулсан нөхцөлд эд хөрөнгөнд даатгалын хугацаанд даатгалын эрсдлийн улмаас учирсан бодит хохирлыг мөнгөн хэлбэрээр эсвэл гэмтсэн эд анги, хэсгүүдийг сэлбэн засварлах, нөхөн сэргээх, солих зэрэг засвар үйлчилгээ үзүүлнэ.