Байгууллагын хариуцлагын даатгал

2013-12-12, Пүрэв гариг

Энэ даатгалаар Танай байгууллага үйл ажиллагаа явуулахдаа бусад байгууллага, хувь хүмүүсийн эд хөрөнгө, амь насанд хохирол учруулснаас үүдэн гарсан танай байгууллагаас нэхэмжилж буй нэхэмжлэлийг нөхөн төлнө.

Даатгалын эрсдэл:
Байгууллагын бизнесийн чиглэлийн дагуу хэвийн үйл ажиллагаа явуулахдаа санамсар болгоомгүйн улмаас гуравдагч этгээдийн эд хөрөнгийн болон амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах

Даатгалын үнэлгээ:
Даатгалын хугацаанд Даатгагчийн хүлээх хариуцлагын дээд хязгаар даатгалын үнэлгээ хүртэл байх ба даатгалын үнэлгээний хэмжээг Даатгуулагч өөрөө тогтооно.

Даатгалын хураамж:
Даатгалын хураамжийг даатгалын үнэлгээнээс байгууллагын үйл ажиллагааны онцлогоос хамаарч уян хатан байдлаар тооцно.

Даатгалын нөхөн төлбөр:
Танай байгууллага бусдын эд хөрөнгө, эрүүл мэндэд хохирол учруулсан тохиолдолд хохирлыг мэргэжлийн үнэлгээний байгууллагын дүгнэлтийг үндэслэн бид нөхөн төлнө.

Жишээ нь:
Цас орсон сайхан өглөө танай байгууллагын үйлчлэгч байгууллагынхаа шатыг цэвэрлэж эхэлхээс өмнө харилцагч тань шатан дээр хальтран унаж хүнд бэртээ гэж үзъеэ! Хуулийн хүрээнд энэ гэнэтийн осол нь танай байгууллагын хариуцлагын асуудал билээ.