Барилга угсралтын хариуцлагын даатгал

2013-12-12, Пүрэв гариг

Даатгалын зүйл:

Даатгуулагчийн өмчлөл, эзэмшил, хариуцлагад байгаа барилга болон амь нас, эрүүл мэнд, ашиг сонирхол, хариуцлага

 

Даатгалын эрсдэл:
•    Гэнэтийн ослын улмаас гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэндэд учруулах хохирол
•    Гэнэтийн ослын улмаас гуравдагч этгээдийн эд хөрөнгөд учруулах хохирол
•    Тодорхой шалтгааны улмаас барилгад учрах бүх төрлийн хохирол

 

Даатгалын үнэлгээ, хураамж:

Даатгалын үнэлгээг барилга угсралтын ажлын гэрээний үнийн дүнгээр тогтооно..

 

Даатгалын нөхөн төлбөр:

Даатгалын эрсдэлийн улмаас бусдын амь нас эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулснаас хуулийн хариуцлага хүлээж байгаа нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон эсвэл Даатгагч хүлээн зөвшөөрсөн тохиолдолд  хохирлыг мэргэжлийн үнэлгээний байгууллагын дүгнэлт, батлагдсан зардлыг үндэслэн нөхөн төлнө.