Бидний харилцагчид сэтгэл ханамж дүүрэн байдаг

Сайн байна уу?
Намайг Батзориг гэдэг.  Би 2011 оны 9 сард Солонгос улсаас ирэхдээ Bongo Frontier гэдэг машин оруулж ирсэн. Солонгост  амьдарч байхдаа даатгалын ашиг тусыг мэддэг байсан ч монголд нутагтаа ирээд аль даатгалд даатгуулахаа мэдэхгүй байсан. Тэгээд танай компанийг сонгоод 2011 оны 11 сарын дундуур эхнэр болон эгч хоёрынхоо зөвлөснөөр даатгалд хамрагдсан.

Харин сая он гараад 1 сарын дундуур Эрдэнэт рүү хувийн ажлаар явж байгаад Хөшөөтийн даваа уруудахдаа машинаа унагасан. Тухайн үед шөнө байсан болохоор харанхуй, мөн цас их хялмаалж байсан юм. Тэгсэн урд зам дээр нэг машин зогсчихсон байсан ба харин эсрэг урсгалаас ирж байгаа машин гэрлээ шилжүүлээгүй байснаас болоод машины маань бөгс гулгаад жалга руу онхолдсон. Би тухайн үед араагаа хүндрүүлэх арга хэмжээ авсан боловч гулгасан. Иймээс машинд их эвдрэл гарсан. Тухайн үед дуудлагын утсанд залгаж зөвлөгөө авсан. Дараа нь нөхөн төлбөрийн материалаа бүрдүүлэхэд хэрэг болдог юм байна лээ. Машины хохирол 1,800 мянга гаруй төгрөг болсон. Хэрвээ би даатгалд даатгуулаагүй, тэр тусмаа Тэнгэр даатгалыг сонгож даатгуулаагүй байсан бол ийм их хэмжээний мөнгөөр машинаа засуулах боломжгүй байх байсан. Даатгалд даатгуулсаны хэрэг гарсан. Тэнгэр даатгалын үйлчилгээнд сэтгэл их өндөр байгаа.  Тэнгэр даатгалынхандаа баярлалаа.
Даатгуулсан байхад бид баталгаатай, найдвартай, сэтгэл амар замын хөдөлгөөнд оролцож болох юм байна шүү. Ингэж л хэлмээр байна.
Та бүхнийг Тэнгэр даатгалд даатгуулаарай гэж уриалж байна.