Бизнес тасалдалын даатгал

2013-12-12, Пүрэв гариг

Даатгалын зүйл
Бизнесийн үйл ажиллагаатай холбогдон гарах тогтмол зардлууд болон бизнесийн үйл ажиллагаанаас олох цэвэр ашиг;

Даатгалын эрсдэл

Даатгалтай эд хөрөнгө болон хийн түлшинд учирсан дараах эрсдлийн улмаас Таны бизнесийн хэвийн үйл ажиллагаа тасалдаж тогтмол зардал гарах, бизнесийн цэвэр ашиг тасалдахыг даатгалын тохиолдол гэж үзнэ. Үүнд:

  • Гал түймэр, тэсрэлт дэлбэрэлт
  • Байгалийн эрсдэл (хүчит салхи, аянга, газар хөдлөлт, шороон ба цасан шуурга, үер, аадар бороо, мөндөр)
  • Ус чийгний нөлөөллийн эрсдэл

Даатгалын үнэлгээ, хураамж

  • Цэвэр ашгийн даатгалын үнэлгээг өмнөх жилийн аудитаар баталгаажсан балансын ашгаар эсвэл тухайн оны төсвийн дагуу тооцсон ашгаар тогтооно.
  • Бизнесийн үйл ажиллагааны тогтмол зардлыг ангиллаар нь задалж, даатгалын гэрээт баталгаанд тусгах бөгөөд нийт дүнгээр даатгалын үнэлгээг тогтооно.
  • Хураамжийг Таны бизнесийн онцлогоос хамааруулан цэвэр ашгийг тооцсон даатгалын үнэлгээ болон тогтмол зардлыг тооцож гаргасан даатгалын үнэлгээнээс уян хатан тогтооно.

Даатгалын нөхөн төлбөр

  • Хохирлыг даатгалын гэрээнд заасан тогтмол зардлын хэмжээ болон хохирлын баримтаар баталгаажсан дүнгээр тооцож нөхөн төлнө.
  • Даатгалын нөхөн төлбөрийн хугацаанд тухайн бизнесийн үйл ажиллагаа хэвийн байдалдаа орж эхэлсэн боловч цэвэр ашгийн даатгалын үнэлгээнд заасан дүнд хүрээгүй байгаа тохиолдолд дутуу байгаа хэсгээр нөхөн төлбөрийг олгоно.
  • Даатгалын авран хамгаалах зардлыг даатгалын үнэлгээний 5% хүртэл нөхөн төлнө.