Бичиг баримтын даатгал

2013-11-19, Мягмар гариг
Даатгалын зүйл:

Бүх төрлийн үнэмлэх, паспорт, гэрчилгээ бусад тодорхойлох баримт бичгүүд.

Даатгалын эрсдэл:
  • Хаях, үрэгдүүлэх
  • Хулгай дээрэм
Даатгалын үнэлгээ, хураамж, хамрах хүрээ:

Даатгалын үнэлгээг тухайн бичиг баримтыг хэвлэх өртөг, тэмдэгтийн хураамж, торгууль, зарлах хүчингүй болгох зардлыг багтаан тогтооно.

Даатгалын нөхөн төлбөр:

Даатгалын зүйл даатгалын эрсдлийн улмаас бүрэн сүйрсэн, дахин сэргээгдэх боломжгүй болсон тохиолдолд даатгалын үнэлгээний 100 хувиар нөхөн төлнө.

Нөхөн төлбөрийг авахдаа доорхи бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Хаяж үрэгдүүлснээ хэвлэл мэдээллээр зарласан баримт;
  • Хүчингүй болгосныг нотолсон баримт;
  • Шинээр авсан баримт бичиг;
  • Шинээр авсан баримт бичгийн үнэ, төлсөн торгуулийг баталсан баримт бичиг.