Бэлэн мөнгөний даатгал

2013-12-12, Пүрэв гариг

Даатгалын зүйл
Байгууллагын сейфенд хадгалагдаж байгаа болон ажил үйлчилгээний зориулалттай гэрээнд заасан маршрутаар тээвэрлэгдэж буй бэлэн мөнгө, бэлэн мөнгөний чек, түүнтэй адилтгах үнэт цаас.

Даатгалын эрсдэл

    1. Хулгай
    2. Дээрэм
    3. Зам тээврийн осол

Даатгалын үнэлгээ, хураамж

    1. Сэйфэнд хадгалагдах үеийн даатгалын үнэлгээг сарын дундаж үлдэгдлийг үндэслэн, тээвэрлэлтийн үеийн даатгалын үнэлгээг сарын дундаж тээвэрлэлтийн тоо, нэг удаагийн тээвэрлэлтийн дүнг үндэслэж Даатгуулагчтай харилцан тохиролцож тогтооно.
    2. Даатгалын хураамжийг даатгалын нийт үнэлгээ, тээвэрлэлтийн тоо, маршрут, эрсдлийн түвшин, хадгалалтын орчин нөхцөл, Даатгуулагчийн хариуцах хэсэг зэргийг харгалзан тооцно.

Даатгалын нөхөн төлбөр

  • Даатгалын нэг удаагийн тохиолдлоор олгох нөхөн төлбөрийн дээд хэмжээ нь даатгалын зүйлийн гэрээнд заасан өдрийн дундаж үлдэгдэл, нэг удаагийн дундаж тээвэрлэлтийн дүнгээс хэтрэхгүй байна.
  • Даатгалын хугацаанд Даатгагчийн хүлээх хариуцлага нь даатгалын зүйл тус бүрд даатгалын зүйл тус бүрийн даатгалын үнэлгээнээс, даатгалын нийт зүйлийн хувьд даатгалын нийт үнэлгээнээс хэтрэхгүй байна.
  • Бэлэн мөнгийг замд явах үед даатгалын эрсдлийн улмаас хулгайд алдсан, дээрэмдүүлсэн тохиолдолд уг мөнгийг хүлээлгэн өгсөн баримтыг үндэслэн гарсан хохирлын хэмжээг тогтоож нөхөн төлбөр олгоно.
  • Даатгалын тохиолдол болсон үед Даатгуулагч хотод 24 цаг, хөдөө орон нутагт 48 цагийн дотор даатгагчид мэдэгдэх бөгөөд уг хохирлын акт материалыг гарснаас хойш ажлын 30 хоногийн дотор багтаан даатгуулагчид ирүүлнэ.