Бүтээгдэхүүн үйлчилгээний хариуцлагын даатгал

2013-12-12, Пүрэв гариг

Энэ даатгалаар Танай байгууллагагын үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүн, үзүүлж буй үйлчилгээ тань бусад байгууллага, хувь хүмүүсийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд үр дүнгээс шалтгаалан учруулсан аливаа хариуцлагыг манай компани даатган, таныг бид эрсдэлээс хамгаалах болно.

Даатгалын эрсдэл:
Байгууллагын бизнесийн чиглэлийн дагуу үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ нь бусад байгууллага, хувь хүмүүсийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд эрсдэл учруулахад үүсэх хариуцлага

Даатгалын үнэлгээ:
Даатгалын хугацаанд Даатгагчийн хүлээх хариуцлагын дээд хязгаар даатгалын үнэлгээ хүртэл байх ба даатгалын үнэлгээний хэмжээг та өөрөө тогтооно.

Даатгалын хураамж:
Бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний төрөл, даатгуулагчийн бизнесийн онцлог, хариуцлагын хэмжээ, даатгалын эрсдлийн түвшингээс хамааран даатгалын хураамжийг тогтооно.

Даатгалын нөхөн төлбөр:
Бусдын эд хөрөнгө, эрүүл мэндэд нь хохирол учруулсан тохиолдолд гэмтэл хохирлыг мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн мөнгөн хэлбэрээр эсвэл бидний сонголтоор гэмтсэн эд анги, хэсгүүдийг сэлбэн засварлах, нөхөн сэргээх, солих зэрэг засвар үйлчилгээний зардлын дүнг нөхөн олгоно.

Жишээ нь:
Ресторанаар үйлчлүүлж буй үйлчлүүлэгч хоолны асуудлаас болоод эмнэлэгт ханджээ, гэтэл эмнэлгийн дүгнэлтээр тус ресторан хоолоо хэт их тосонд хайрсанаас болоод өвчтөний мухар олгойнд нөлөөлсөн гэдэг нь тогтоогдов. Хэн хариуцлагыг нь хүлээх вээ, хэн эмчилгээний зардлыг нь төлөх вэ?