Гадаадад зорчигчдын гэнэтийн осол эрүүл мэндийн даатгал

2013-12-05, Пүрэв гариг

Даатгалын зүйл:
Гадаадад зорчигч иргэдийн амь нас, эрүүл мэнд.

Даатгалын эрсдэл:

  • Гэнэтийн ослын.
  • Гэнэтийн өвчний

Эмнэлэг эмчилгээний зардлын даатгал

  • Эмнэлэг эмчилгээний зардал
  • Шүдний эмчилгээний зардал
  • Зөөн тээвэрлэх зардал
  • Шарил зөөн тээвэрлэх зардал
  • Хамт яваа гэр бүлийн гишүүнийг яаралтай буцаах
  • Гэр бүлийн гишүүний аяллын зардал

Нэмэлт үйлчилгээ

  • Ачаа тээш алдагдах
  • Ачаа тээш хоцрох
  • Нислэг хойшлогдох
  • Бичиг баримтаа хаяж гээгдүүлэх
  • Баталгаа гаргах
  • Бэлэн мөнгөний урьдчилгаа олгох

Даатгалын үнэлгээ, хураамж:

  • Даатгуулагч зорчин явах үедээ гэнэтийн өвчлөл болон гэнэтийн осолд орж эмчлүүлэхэд гарсан нийт зардлыг нөхөн төлөх даатгалын үнэлгээний дээд хэмжээ 50 000 ам.доллар байна.
  • Даатгалын хураамжийг таны зорчих орон болон хугацаанаас хамааруулан тооцно.
  • Та гэр бүл, хамт олноороо даатгуулбал хөнгөлөлт эдэлнэ.
  • Хураамжийн хөнгөлөлтийг дараах байдлаар үзүүлнэ. Үүнд:
    • 12-оос доош насны хүүхэд – 50 хувь;
    • 10-аас дээш хүнтэй группээр яваа тохиолдолд – 8 хувь;
    • 20-оос дээш хүнтэй группээр яваа тохиолдолд – 13 хувь