Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгалын үйлчилгээний нөхцөл

Та өөрийн алтан цагийг хэмнэхийн тулд дараах мэдээлэлтэй танилцаад холбогдох шаардлагуудыг хангасан гэж үзвэл даатгуулах үйл явцыг үргэлжлүүлнэ үү.

Бид таныг даатгалын хамгаалалтанд авахад таны зүгээс дараах нөхцлүүдийг хангасан байх шаардлагатай тул танилцаад доорх хэсэгт тэмдэглэгээ хийнэ үү.

  • Та Монгол улсын иргэн, байнга оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэн байх;
  • Та 17-оос дээш настай байх;
  • Гадаад пасспорттой байх;
  • Та даатгал хийлгэхээсээ өмнө аялал болон томилолтоо эхлүүлэхгүй байх;
  • Та сүүлийн 12 сард эрүүл мэндийн асуудалгүй буюу архаг, хууч өвчингүй байх;
  • Тодорхойгүй /хүндэтгэх шалтгаангүйгээр/ шалтгаанаар аялалаа зогсоохгүй байх;
  • Даатгуулахын өмнө ямар нэгэн гэмт хэрэгт холбогдоогүй болон шүүх, цагдаагийн байгууллагад мөрдөн шалгагдахгүй байх;
  • Та даатгалын хураамжийг Голомт банк болон Худалдаа хөгжлийн банкны аль нэг картаар төлөх боломжтой байх

Хэрэв та манай даатгалыг худалдан авахаар шийдсэн бол дээрхи нөхцөлийг хүлээн зөвшөөрөхийн хамт таны үнэн зөв мэдээлсэн мэдээллэл нь гэрээнд бичигдэж цаашид нөхөн төлбөр авах нөхцөл болно гэдгийг санаж бүрэн дүүрэн, үнэн зөв бөглөхийг хүсье.