Гадаад ачаа тээврийн даатгал

2013-11-19, Мягмар гариг
Даатгалын зүйл:
  • Даатгуулагчийн экспортлож/импортлож буй ачаа бараа
  • Даатгуулагчийн урьдчилан төлсөн тээврийн зардал
  • Даатгагдсан барааг даатгалын тохиолдол бий болоход авран хамгаалах зардал
Даатгалын эрсдэл:

Ачаа тээврийн даатгалыг олон улсын худалдааны танхимаас боловсруулсан А, В, С үндсэн нөхцөлүүдээс сонгон хийнэ.

  • A нөхцөл- Бүх төрлийн байгалийн эрсдэл болон гэнэтийн аюул осол
  • B нөхцөл -Үүнд дараахь эрсдлүүд хамаарна.
    • Гал түймэр, дэлбэрэлт
    • Газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт түүний нөлөө
    • Тээврийн хэрэгсэл хоорондоо эсвэл үл хөдлөх биет хөвөгч биетийг мөргөх, гүүрийн нуралт
    • Хөлөг онгоц усанд живэх, шидэгдэх, сураггүй алга болох, сүйрэх
    • Хөлөг онгоц болон чингэлэг, галт тэрэг агуулахад ус нэвтрэх, порт усанд автах
    • Аюул учирсан үед ачааг портоос шилжүүлэх явцад гарах хохирол
  • C нөхцөл -Үүнд дараахь эрсдлүүд хамаарна.
    • Гал түймэр, дэлбэрэлт
    • Тээврийн хэрэгсэл хоорондоо эсвэл үл хөдлөх биет хөвөгч биетийг мөргөх, гүүрийн нуралт
    • Хөлөг онгоц усанд живэх, шидэгдэх, сураггүй алга болох, сүйрэх
    • Аюул учирсан үед ачааг портоос шилжүүлэх явцад гарах хохирол
Даатгалын үнэлгээ, хураамж, хамрах хүрээ:
  • А нөхцөлөөр даатгах тохиолдолд даатгалын үнэлгээг тогтоохдоо хүлээгдэж буй ашгийн хэмжээ, учрах хохирлыг багасгах зорилгоор авах арга хэмжээнд зарцуулах зардал зэргийг тооцон баримтанд заасан барааны үнэ, тээврийн зардлын нийлбэр дүнг 10%-аар нэмэгдүүлэн тооцно.
  • В, С нөхцөлийн хувьд даатгалын үнэлгээг баримтанд заасан барааны үнэ, тээврийн зардлын нийлбэр дүнгээр тооцно.
  • Даатгалын хураамжийг хамрах хүрээ, даатгалын зүйл, тээвэрлэгдэх тээврийн хэрэгсэл зэргээс хамааруулан тооцно.
  • Хулгай, хорлон сүйтгэх түүнтэй төстэй үйлдэлд нэмэлт хураамж төлнө.
Даатгалын нөхөн төлбөр:

Ачаа бараа бүрэн сүйрсэн тохиолдолд даатгалын үнэлгээний хэмжээгээр, зарим хэсэг нь эвдэрч гэмтсэн тохиолдолд гарсан хохирлын хэмжээгээр тус тус тооцож хохирлыг нөхөн төлнө.