Газрын тосны бүтээгдэхүүний даатгал

2013-11-19, Мягмар гариг
Даатгалын зүйл:

Даатгуулагчийн эзэмшлийн, агуулахад хадгалагдаж байгаа тоон хэмжээ бүхий төрлийн шатахуун

Даатгалын эрсдэл:

Дараах эрсдэлүүд учирсныг үндсэн эрсдэл гэж үзнэ. Үүнд:

  • Гал түймэр дэлбэрэлтийн эрсдэл
  • Байгалийн эрсдэл
Даатгалын үнэлгээ, хураамж, хамрах хүрээ:

Даатгалын үнэлгээг даатгуулагч өөрөө тогтоох бөгөөд даатгалын хураамжийг уян хатан тогтооно.

Даатгалын нөхөн төлбөр:
  • Хохирлын хэмжээг тогтоох комиссыг Даатгагч томилох ба акт тогтоох ажлыг томилогдсоноос хойш 3 өдөрт багтаан дүгнэлт гаргана.
  • Даатгалын эрсдлийн улмаас учирсан хохирлыг мэргэжлийн үнэлгээний байгууллагын дүгнэлтийг үндэслэн 70-100% иар бодож олгоно:
Бүрдүүлэх материал:
  • Даатгуулагчийн өргөдөл, албан бичиг;
  • Нөхөн төлбөрийн маягт;
  • Даатгалын гэрээ, даатгалын баталгаа;
  • Осол болон хохирлын талаар мэргэжлийн холбогдох байгууллага /цагдаа, гал команд, цаг уурын хүрээлэн, мөрдөн байцаах газар, холбогдох засаг захиргааны байгууллага, иргэний хамгаалалтын алба, шүүх, прокурор/-аас гаргасан дүгнэлт, тодорхойлолт, магадлагаа;
  • Хохирлын тодорхойлолт, акт, засварын хөлс төлсөн баримт, холбогдох бусад материал;
  • Шаардлагатай бол бусад бичиг баримт.