Говь ХК-д галын хохирлын улмаас үүссэн хохирлын 1,0 сая ам.долларыг Тэнгэр Даатгал төлж барагдуулсан.

2017-11-22, Лхагва гариг

- Тэнгэр Даатгал өнгөрсөн онд шилдэг даатгалын компаниар нэрлэгдсэн. Бусад даатгалын компаниудаас юугаараа онцлог давуу учраас ийн үнэлэгдэв. Шилдэг болоход юу нөлөөлсөн гэж бодож байгаагаас яриагаа эхэлье.

- Тийм ээ. Хамгийн чухал зүйл нь олон улсын стандартад нийцсэн мэргэжлийн үйлчилгээ гэж би боддог. Тийм ч учраас бид ажилтнуудаа сургах тал дээр байнга анхаарч ажиллаж байна. Бид зөвхөн Монголын даатгалын зах зээлийн нөхцөл байдалд анхаараад зогсохгүй цаашлаад Монголын даатгалын зах зээлийг өөрсдөөрөө дамжуулан хилийн чанадад таниулахад анхаарч ажилладаг.

Мөн олон улсын даатгалын стандартыг баримтлах явдал, удирдлагын оновчтой бүтэц болон харилцагчдадаа үзүүлдэг мэргэжлийн үйлчилгээ голлох нөлөө үзүүлсэн. Мөн харилцагчдынхаа итгэлийг бүрэн олж чадсан компани болсноо энд дурдах хэрэгтэй. Үүнээс гадна үүсэн байгуулагдсан цагаасаа хойш даатгалын үйлчилгээ, тэр дундаа эрсдэлийн удирдлагад олон улсын туршлагыг нэвтрүүлэхэд анхаарлаа хандуулж ирсэн.

- Өнгөрсөн жилүүдэд Монголын томоохон барилга байгууламж дээр гал түймэртэй холбоотой асуудлууд нэлээн их гарсан. Даатгалын салбарт сүүлийн жилүүдэд иймэрхүү галын ослын тохиолдолд нөхөн төлбөр гарсан тоо баримт, хохирлуудаас дурдвал?

- 2012 онд Шангри Ла Зочид буудалд гарсан галын хохирол 4 сая ам.доллар болж байсан. Мөн саяхан Говь ХК-ийн үйлдвэрт гарсан галын тохиолдол 1,8 сая ам.долларын хохирол учруулсан.

- Тэнгэр Даатгал нь Говь ХК-ийн даатгагч юм байна. Тус компанийн үйлдвэрт томоохон галын осол гарахад хохирлыг даатгагч талаас хэрхэн шийдвэрлэсэн бэ?

- Говь ХК-д галын хохирлын улмаас үүссэн хохирлын 1,0 сая ам.долларыг Тэнгэр Даатгал төлж барагдуулсан.

Гал унтраахад ашигласан ус нь бараа материалд сөрөг нөлөө үзүүлсэн учраас нөхөн төлбөрийн хэмжээ өндөр гарсан. Бид нөхөн төлбөрийг гурван өдрийн хугацаанд олгосон. Говь ХК маань гал гарснаас хойш 10 хоногийн дотор үйл ажиллагаа хэвийн байдалд оруулж ажиллаж чадсан бөгөөд үүнд бид даатгагчийн зүгээс хувь нэмрээ бүрэн оруулсандаа баяртай байгаа.- Тэнгэр Даатгал өнгөрсөн онд шилдэг даатгалын компаниар нэрлэгдсэн. Бусад даатгалын компаниудаас юугаараа онцлог давуу учраас ийн үнэлэгдэв. Шилдэг болоход юу нөлөөлсөн гэж бодож байгаагаас яриагаа эхэлье.

- Тийм ээ. Хамгийн чухал зүйл нь олон улсын стандартад нийцсэн мэргэжлийн үйлчилгээ гэж би боддог. Тийм ч учраас бид ажилтнуудаа сургах тал дээр байнга анхаарч ажиллаж байна. Бид зөвхөн Монголын даатгалын зах зээлийн нөхцөл байдалд анхаараад зогсохгүй цаашлаад Монголын даатгалын зах зээлийг өөрсдөөрөө дамжуулан хилийн чанадад таниулахад анхаарч ажилладаг.

Мөн олон улсын даатгалын стандартыг баримтлах явдал, удирдлагын оновчтой бүтэц болон харилцагчдадаа үзүүлдэг мэргэжлийн үйлчилгээ голлох нөлөө үзүүлсэн. Мөн харилцагчдынхаа итгэлийг бүрэн олж чадсан компани болсноо энд дурдах хэрэгтэй. Үүнээс гадна үүсэн байгуулагдсан цагаасаа хойш даатгалын үйлчилгээ, тэр дундаа эрсдэлийн удирдлагад олон улсын туршлагыг нэвтрүүлэхэд анхаарлаа хандуулж ирсэн.

- Өнгөрсөн жилүүдэд Монголын томоохон барилга байгууламж дээр гал түймэртэй холбоотой асуудлууд нэлээн их гарсан. Даатгалын салбарт сүүлийн жилүүдэд иймэрхүү галын ослын тохиолдолд нөхөн төлбөр гарсан тоо баримт, хохирлуудаас дурдвал?

- 2012 онд Шангри Ла Зочид буудалд гарсан галын хохирол 4 сая ам.доллар болж байсан. Мөн саяхан Говь ХК-ийн үйлдвэрт гарсан галын тохиолдол 1,8 сая ам.долларын хохирол учруулсан.

- Тэнгэр Даатгал нь Говь ХК-ийн даатгагч юм байна. Тус компанийн үйлдвэрт томоохон галын осол гарахад хохирлыг даатгагч талаас хэрхэн шийдвэрлэсэн бэ?

- Говь ХК-д галын хохирлын улмаас үүссэн хохирлын 1,0 сая ам.долларыг Тэнгэр Даатгал төлж барагдуулсан.

Гал унтраахад ашигласан ус нь бараа материалд сөрөг нөлөө үзүүлсэн учраас нөхөн төлбөрийн хэмжээ өндөр гарсан. Бид нөхөн төлбөрийг гурван өдрийн хугацаанд олгосон. Говь ХК маань гал гарснаас хойш 10 хоногийн дотор үйл ажиллагаа хэвийн байдалд оруулж ажиллаж чадсан бөгөөд үүнд бид даатгагчийн зүгээс хувь нэмрээ бүрэн оруулсандаа баяртай байгаа.


- Монголд даатгалын зах зээлийг хэрхэн харж байна вэ. Өргөжин, тэлж чадаж байна уу?

- Харамсалтай нь даатгалын зах зээл хангалттай өргөжин тэлэхгүй байна. Харин ч сүүлийн хэдэн жилийн дотор зах зээл агшсан гэж хэлж болохоор байна.

Өнгөрсөн онд гэхэд даатгалын компаниудын нийт хураамж 50 сая ам доллар, цэвэр хураамж нь 15 сая ам.доллартай тэнцэж байсан. Цаашид тогвортой байдлаа хадгалж ажиллахад мэдээж хэрэг Жолоочийн албан журмын даатгал, Ипотекийн зээлийн даатгал чухал нөлөөтэй. Гэхдээ хувь хүмүүс болон албан байгууллагууд өөрсдийн эрсдэлээ даатгалд бүрэн хамруулах нь бага байна.

Тийм ч учраас бид харилцагчийн эрсдэлийг хамгийн богино хугацаанд нөхөн төлөх чиглэлд арга хэмжээ авч байна. Бид нөхөн төлбөрийг 3.5 хоногт олгодог. Үүнийгээ 3 хоног болгож багасгахаар зорьж байна. Бид гурав хоногт олгож чадна гэдгээ Говь ХК-ийн жишээн дээр хангалттай харуулж чадсан. Цаашид ч энэ давуу талаа хадгалах болно.

- Танай тайланг харж байхад Монголын томоохон байгууллагуудын дийлэнх нь танай харилцагч юм байна .

- Монголын топ 100 аж ахуйн нэгжийн 60 орчим хувь нь манай харилцагч. Бидэнд итгэж эрсдэлээ даатгуулж байгаа харилцагч байгууллагуудын тоо нэмэгдсээр байгаад бид баяртай байдаг.

Сүүлийн жилүүдэд манай компанийн бизнесийн үйл ажиллагаа улам өргөжсөөр байна. Тодруулбал, жилд харилцагчдынхаа тоог 25-30 хувиар нэмж, ашгаа хоёр дахин өсгөж байна.Харилцагчдын дийлэнх нь зөвхөн манай нэг бүтээгдэхүүн үйлчилгээг авдаггүй. Тэдгээр компани ажилтнаа, хөрөнгөө, санхүүгийн боломжоо хадгалахын тулд олон өөр төрлийн даатгалын бүтээгдэхүүнд хамрагддаг.

- Даатгалын салбарт өнөөдөр хамгийн түрүүнд шийдвэрлэх хэрэгтэй байгаа асуудлыг нэрлээч гэвэл?

- Даатгуулах соёлын дутмаг байдлыг хамгийн том асуудлаа гэж би хэлнэ. Учир нь дийлэнхи байгууллагууд эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх тал дээр төдийлөн анхаарал хандуулдаггүй.

Тэр дундаа үйлдвэрлэл эрхлэгчид эрсдэлийн удирдлагын соёлыг нэвтрүүлэлгүйгээр аюулгүй байдлаа хангахад хүндрэлтэй. Учир нь эрсдэлийн удирдлага бол өдөр тутмын үйл ажиллагааг илүү сайжруулахад, цаашлаад томоохон эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай байдаг. Дээр нь авлига, мэргэжлийн боловсон хүчний дутмаг байдал нь бас нэгэн томоохон асуудал юм. Гэхдээ энэ асуудалд манай компани голлон анхаарч ажиллаж байна.

Нэг жишээ нь бид жил бүр сургалтад хамрагддаг ажилтнуудынхаа тоог нэмэгдүүлж, Олон улсын даатгалын мэргэжилтнүүдээс сургалт авч ажилладаг. Сургалтаар дамжуулан ажилтан албан хаагчдаа мэргэшүүлэх, мөн андеррайтингийн чадамж, эрсдэлээ ном ёсоор нь удирдахад чухалчлан анхаарч ажилладаг.

- Таны хувьд энэ салбарт нэлээн урт хугацаанд ажиллаж байна. Бусад хөгжингүй орнуудтай харьцуулахад Монгол Улс ямар түвшинд байна гэж харж байна вэ. Дээр нь эдгээр улсуудаас ямар төрлийн даатгалын үйлчилгээг нэвтрүүлэхэд боломжтой бол?

- Би Монголд ирээд хоёр жил гаруй хугацааг өнгөрүүлээд байна. Харин даатгалын салбарт 25 жилийн хугацаанд ажилласан туршлагатай. Монголын даатгалын зах зээлийг бусад улсын зах зээлтэй харьцуулахад өсөлттэй биш харин зогсонги байдалд ороод байна. Тиймээс даатгалын салбарыг хөгжүүлэхэд шаардлагатай хүчин зүйлүүдэд анхаарал хандуулах шаардлагатай.

Олон улсын түвшинд бизнесүүд илүү технологийн дэвшил рүү тэмүүлж байна. Үүний зэрэгцээ эрсдэлүүд ч мөн адил хувьсан өөрчлөгдөж байна. Өмнө нь гал болон бусад төрлийн гамшиг томоохон эрсдэлд тооцогддог байсан бол өнөө цагт хүнээс шалтгаалсан хор хөнөөл болох цахим халдлагууд олон улсын анхаарлыг татаад байна.

Энэ зөвхөн олон улсад тохиолддог эрсдэл гэдэг нь өрөөсгөл ойлголт юм. Монголын банк санхүүгийн байгууллага, бусад салбарууд ч энэ халдлагад өртөх болсон. Тиймээс сүүлийн үеийн хамгийн их эрсдэл дагуулж байгаа нь яахын аргагүй цахим халдлага мөн.

Мөн нэг онцлох ёстой асуудал бол удирдах ажилтны хариуцлагаас үүдсэн хууль эрх зүйн эрсдэлийн асуудал. Бизнесийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компанийн удирдлага, удирдах зөвлөлүүдийн алдаатай шийдвэрээс болж учирсан хохиролддотооддоо хариуцлагын арга хэмжээг аваад өнгөрөх тохиолдол байсан. Харин удирдах ажилтны хариуцлагатай холбоотой учирсан хор хохирлыг шүүхэд хандан шийдвэрлүүлэх байдал нэмэгдсэн нь сүүлийн хоёр жилд түлхүү ажиглагдаж байна. Тиймээс удирдах ажилтны хариуцлагын даатгалынхувьд гарсан шинэ хандлага гэж хэлж болно.

- Цахим гэмт хэргийн эрсдэлийн даатгалын талаар та тодруулаач.?

- Манай санал болгож байгаа даатгалын бүтээгдэхүүнүүдийн нэг нь гуравдагч этгээд цахим сүлжээгээр халдах, үүнээс шалтгаалж гарах аливаа санхүүгийн хор хохирлоос хамгаалах зорилготой даатгал байдаг.

Жишээ нь вирусээр дамжин орж ирсэн халдлага, сүлжээтэй холбогдсон халдлагууд бүгд багтана. Эдгээр шалтгаанаас үүссэн эрсдэлээс хамгаалах даатгалын бүтээгдэхүүн гэж байдаг.

- Тэнгэр Даатгал AmCham-Америкийн Худалдааны Танхимын хүндэт гишүүн билээ. Энэ танхимд хариуцлагатай удирдах алба сайн дураар хашдаг хүний хувьд, Монголд сүүлийн хоёр жилд бизнес хийх орчин хэр өөрчлөгдсөн бэ?

- Миний хувьд Монголд бизнес хийх орчин одоо ч өөрчлөгдсөөр байна. Эерэг нөлөө үзүүлэхүйц хэд хэдэн чухал үйл явдал болсонтой холбогдуулж үүнийг тайлбарламаар байна.

Юуны өмнө түүхий эдийн үнэ өссөн. Энэ нь эргээд улсын эдийн засагт маш том дэмжлэг болж байна. Нөгөө нь Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөрт хамрагдаж санхүүжилт авахаар болсон явдал юм. Тодруулбал хөрөнгө оруулагчдад эдийн засагт итгэх итгэлийг нэмэгдүүлж байгаа хэрэг юм. Сүүлд би Сингапурт болсон томоохон олон улсын форумд компанийнхаа гадаад харилцааг өргөжүүлэх зорилгоор оролцсон. Эдийн засгийн болон бизнес орчны өөрчлөлтүүд нь Монгол Улсад маш эерэг үр дүн авч ирнэ гэдэг нь харагдаж байсан. Гадны хөрөнгө оруулагчдад үүнийг маш таатай хүлээж авах болно.

Харин цаашдаа Монголчууд өөрсдөд нь байгаа нөөц бололцоог илүү ашиглах хэрэгтэй. Түүхий эдийн үнийг, эдийн засгийн бололцоог ашиглах хэрэгтэй. Эдийн засгаа төрөлжүүлэх хэрэгтэй гэх мэтчилэн эерэг шийдлүүдийг гаргах хэрэгтэй. Монголд банкны салбар маш сайн хөгжсөн байна. Цаашлаад харилцаа холбооны салбар, гар утасны хэрэглээ зэрэг нь зарим орнуудтай харьцуулахад маш өндөр байна. Эдгээр салбаруудын хөгжлийг онцлох хэрэгтэй.

Энэ хөгжил дэвшлээ үргэлжлүүлж чадвал цаашдаа Монгол Улс санхүүгийн төв ч болох боломжтой. Манай компани ч үүнийг дэмжиж ажиллахыг зорьж байна.

- Монголд бизнес эрхэлж байгаа томоохон байгууллага, тэр дундаа үйлдвэр үйлчилгээний салбарууд аливаа эрсдэлээс хамгаалахын тулд илүү юун дээр голлон анхаарч ажиллах талаар зөвлөгөө өгөөч?

- Монголын компаниуд тэр дундаа үйлдвэрлэлийн салбар үйл ажиллагаандаа үүсч болох аливаа эрсдэлийн удирдлагын үүрэг хариуцлагыг дан ганц аюулгүй ажиллагаа хариуцсан менежерт найдах бус байгууллагын хэмжээнд эрсдэлийн удирдлагын соёлыг нэвтрүүлэх нь хамгийн эхний алхам байх болов уу.

Ер нь эрсдэлийн удирдлага нь ТУЗ болон гүйцэтгэх удирдлагын баг заавал оролцож хэлэлцэх ёстой чухал сэдэв бөгөөд эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг өдөр тутмын үйл ажиллагаандаа суулгах ёстой. Даатгал нь эрсдэлийн удирдлагын зөвхөн нэг хэсэг гэдгийг сайн ойлгох нь чухал.

Тогтсон зөв стандартыг бий болгож, үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр эрсдэлээ ном ёсоор нь удирдах боломжтой болдог.

- Ярилцсанд баярлалаа.