Гэнэтийн ослын даатгал

2013-12-17, Мягмар гариг

Даатгалын зүйл:
Монгол улсын иргэд болон гадаадын харъяат ба иргэний харъяалалгүй 18-аас дээш насны иргэдийн тахир дутуугийн зэрэглэл тогтоолголт, нас баралт.

  • Монгол улсын иргэд болон гадаадын харъяат ба иргэний харъяалалгүй 18-аас дээш насны иргэдийн хөдөлмөрийн чадвар түр хугацаагаар алдалт.

Даатгалын эрсдэл:

  • Ажил үүргээ гүйцэтгэх үеийн бүх төрлийн гэнэтийн осол
  • Мэргэжлийн онцлогоос шалтгаалан гарах осол гэмтэл бэртэл

Нэмэлт эрсдэл:

  • 24 цагийн хамгаалалт / бүх төрлийн гэнэтийн осол /

Даатгалын үнэлгээ, хураамж:

  • Даатгалын үнэлгээг даатгагч, даатгуулагч нар харилцан тохиролцож тогтооно.
  • Даатгуулагчийн хураамжийн хэмжээг даатгалын зүйл, ажил мэргэжил, албан тушаал, үйлчлэх хүрээ-хугацаанаас хамааруулан өсгөх болон бууруулах коэффициентуудыг хэрэглэн тогтооно.

Нөхөн төлбөр:
Даатгалын хугацаанд гэнэтийн ослын улмаас даатгуулагчийн амь нас, эрүүл мэндэд учирсан хохирлоос хамааран даатгалын үнэлгээнээс хувиар тооцон нөхөн төлнө.
Даатгуулагч нас барах, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдах 100%, хөдөлмөрийн чадвараа хагас алдахад 75-90%, хөдөлмөрийн чадвараа түр алдахад 20-60%-иар нөхөн төлнө.