Гүйцэтгэх захирлын мэндчилгээ

Эрхэм харилцагчид аа,

Өнгөрсөн 2015 онд бидний хувьд сорилтын жил байлаа. Бид менежментийн бүтцийн өөрчлөлт, дотоод удирдлагын тогтолцоог шинэчилж мөн зах зээлийн хүндхэн нөхцөлд өөрийн бизнесийн тогтвортой байдлыг хадгалж, өсөлтийг бий болгож чадлаа.Өнгөрсөн онд бид 400 гаруй сая төгрөгийн ашигтай ажиллаж, нийт хураамжыг 6 хувиар, нийт хөрөнгөө 13 хувиар өсгөсөн амжилт гаргалаа. Түүнчлэн компанийн үйлчилгээг сайжруулах, давхар даатгалын чанар, найдвартай байдлыг дээшлүүлэх олон улсын стандартыг нэвтрүүлж Монгол улсын даатгалын зах зээлийн хөгжилд өөрсдийн хувь нэмрийг орууллаа.


Бид бүхэн олон улс дахь түнш байгууллагуудаар дамжуулан харилцагчиддаа санал болгож буй бүтээгдэхүүн шинэчлэх болон бусад даатгалын үйл ажиллагаа эрхэлдэг компаниудад даатгал борлуулах чадамж бүхий стандартыг тогтоохоор зорьж байна. Мөн даатгалын салбарт шинэ санаачлага эрэлхийлж, өөрсдийн мэдлэгийг бусдад түгээх зорилготой үйл ажиллагаагаа явуулж байна. Тэнгэр Даатгал компани нь харилцагч иргэд, байгууллагууддаа эд хөрөнгө, гэнэтийн осол, эрүүл мэнд, санхүү, тээврийн хэрэгслийн даатгалаар мэргэшсэн андеррайтерын багаар дамжуулан даатгалын үйлчилгээ үзүүлж буй Монголын цор ганц даатгалын компани юм.

Бид 24 цагийн дуудлагын төвөөрөө дамжуулан нөхөн төлбөрийн үйл ажиллагааг цаашид улам сайжруулахаар ажиллаж байна. Түүнчлэн даатгалын бүтээгдэхүүн бүрээр хохирлын харьцааг удирдаж, нөхөн төлбөрийн шийдвэрлэлтийн процесст нарийн шинжилгээ хийж ажилладаг нь чанартай даатгалын?? үйлчилгээ үзүүлэх бас нэг суурь нь болдог.

Актуар болон эрсдэлийн удирдлага нь манай компанийн хамгийн чухал үйл ажиллагаа бөгөөд бид мэргэжлийн ур чадвар, өөрсдийн салбарын мэдлэг туршлагад тулгуурлан харилцагчдынхаа итгэлийг даан ажилладаг. Харилцагчийн үйлчилгээний чанар, санхүүгийн тогтвортой байдал, нөхөн төлбөрийг цаг тухайд нь шийдэх зэрэг нь бидний амжилтын хамгийн чухал үзүүлэлт яахын аргагүй мөн билээ.

Бид ажиллагсдынхаа ур чадвар, мэдлэг боловсролыг дээшлүүлэх үүднээс дотоод болон олон улсын чанартай сургалтуудад хамруулсаар байна. 2015 онд Тэнгэр Даатгал компани нь МҮХАҮ-ийн танхимаас зохион байгуулдаг “Энтрепренер” арга хэмжээнээс “Оны Шилдэг Даатгалын Kомпани”, “Global Banking & Finance Review”-ээс 2015 оны “Шилдэг Oнлайн Үйлчилгээтэй Даатгалын” компаниар шалгарсан. Түүнчлэн манай ажиллагсад өөрсдийн хөдөлмөрийг үнэлүүлжХөдөлмөрийн хүндэт медал, Банк, санхүүгийн салбарын тэргүүний ажилтан, Сангийн яамны жуух бичиг, Санхүүгийн зохицуулах хорооны жуух бичиг, залуучуудын холбооны медалзэрэг шагналуудыг хүртлээ.

Тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаан хувьд Тэнгэр Даатгал компанийг Монголын даатгалын зах зээлд тэргүүлэгч, үр ашигтай, шинэ стандарт, шинэлэг хэв маягыг нэвтрүүлэгч компани болгохын тулд бүх хүчээ дайчлан ажиллах болно.


ОЙБЕК Н. ХАЛИЛОВ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ