Даатгалын түүх

МӨЭ 2000 жилийн өмнө даатгалын эх үүсвэр тавигдсан гэдэг. Жишээ нь: тэмээн жингийн наймаачингууд замд гарахаасаа өмнө тэдэнд учирч болзошгүй хулгай, дээрэм байгалийн гамшигийн эрсдэлийн хохирлыг бүгд хамт үүрнэ гэдгээ урьдчилан тохиролцдог байв. Энэ нь Вавилоны Хаммурапи хааны хуулийн эмхэтгэлд бичигдсэн байдаг. Энэ нь нэг ёсны даатгалын гэрээ болдог байсан байна. Учир нь наймаачид замд гарахаасаа өмнө тодорхой хэмжээний мөнгийг баталгаа болгож үлдээдэг байсан байна.

Ром гүрэнд хүмүүс хэсэг төлбөр төлөн нэгдэлд хамрагдаж, хэн нэгнийгэр бүлийн гишүүн нас барах тохиолдолд оршуулгын зардалаа энэ нэгдэлээсээ авдаг байсан байна. Энэ санаа бусад орнуудад бас хүрсэн. Мөн дундаж зууны Германид хулгай, дээрмээс хохирол амссан хүмүүст тусалдаг худалдаачдын нэгдэл үүссэн байна. Цаг хугацаа өнгөрөх тусам даатгалын зарим төрлүүд тусгаарлан салж эхэлсэн. XVIII зууны эхэнд гэхэд даатгалын гурван төрөл бие дааж салсан: малын даатгал, галын даатгал болон далайн эрсдэлийн даатгал.

Гуравдахь даатгал нь XVIII зуунд Франци, Голланди, Англи улсуудад далайн наймаа, худалдаа, усан онгоцны хөгжилтөй шууд хамааралтай. Үйлдвэр, техник технологийн хөгжил европын орнуудын даатгалын компаниудад хүчээ авч, даатгалын үйлчилгээний хүрээгээ тэлэх боломж олгосон юм.

Хувь хүний даатгал мөн үүссэн хэдий ч баян ядуугийн ялгаа их байсан учир цөөхөн тооны хүмүүс л гэнэтийн ослын даатгал хийлгэдэг байсан. Тэгсэн хэдий ч даатгал хийлгүүлэх хүн байдаг байв. XX зууны эхээр даатгал идэвхитэй хөгжиж эхэлсэн бөгөөд даатгалын монополчлал, даатгалын хөрөнгийн хуримтлал, төвлөрөл эхэлж, даатгалын хөрөнгийн хөдөө аж ахуй, үйлдвэрлэлд хийххөрөнгө оруулалт өссөн байна.

XX зууны дунд гэхэд том том синдикатууд болон компаниуд бий болсон байна. Хамгийн алдартай нь 30 гаруй мянган хувийн даатгалын компани багтаасан “Lloyds”-н корпораци юм.

Одоогийн байдлаар том байр суурьтай байгаа даатгалын компаниудаас дурьдвал: - Аllianz AG – Германид 1890 онд үүссэн. - Munich Re – Германид 1880 онд үүссэн. -American International Group – Америкт 1919 онд үүссэн.