Дотоод ачаа тээврийн даатгал

2013-11-19, Мягмар гариг
Даатгалын зүйл:
  • Даатгуулагчийн Монгол улсын нутаг дэвсгэрт тээвэрлэж буй ачаа бараа
  • Даатгуулагчийн урьдчилан төлсөн тээврийн зардал
  • Даатгагдсан барааг даатгалын тохиолдол бий болоход авран хамгаалах зардал
Даатгалын эрсдэл:

Даатгагч нь даатгалын зүйлийг дараах үндсэн эрсдлүүдээс даатгах бөгөөд доорхи эрсдлүүд учирсныг даатгалын тохиолдол гэж үзнэ.

  • Бүх төрлийн байгалийн эрсдэл болон гэнэтийн аюул осол

Даатгагч нь даатгалын зүйлийг дараах нэмэлт эрсдлүүдээс даатгаж нэмэлт хураамж төлөх бөгөөд доорхи эрсдлүүд учирсныг даатгалын тохиолдол гэж үзнэ.

  • Газар хөдлөлт
  • Хулгай, дээрмийн эрсдэл
Даатгалын үнэлгээ, хураамж, хамрах хүрээ:
  • Даатгалын үнэлгээг тогтоохдоо учрах хохирлыг багасгах зорилгоор авах арга хэмжээнд зарцуулах зардлыг тооцон баримтанд заасан барааны үнэ, тээврийн зардлын нийлбэр дүнг 10%-аар нэмэгдүүлэн тооцож болно.
  • Даатгалын хураамжийг хамрах хүрээ, даатгалын зүйл, тээвэрлэгдэх тээврийн хэрэгсэл зэргээс хамааруулан тооцно.
Даатгалын нөхөн төлбөр:

Ачаа бараа бүрэн сүйрсэн тохиолдолд даатгалын үнэлгээний хэмжээгээр, зарим хэсэг нь эвдэрч гэмтсэн тохиолдолд гарсан хохирлын хэмжээгээр тус тус тооцож хохирлыг нөхөн төлнө.