Жолоочийн хариуцлагын даатгалын үйлчилгээний нөхцөл

Та өөрийн алтан цагийг хэмнэхийн тулд дараах мэдээлэлтэй танилцаад холбогдох шаардлагуудыг хангасан гэж үзвэл даатгуулах үйл явцыг үргэлжлүүлнэ үү.

Бид таныг даатгалын хамгаалалтанд авахад таны зүгээс дараах нөхцлүүдийг хангасан байх шаардлагатай тул танилцаад доорх хэсэгт тэмдэглэгээ хийнэ үү.

  • Та Монгол улсын иргэн, байнга оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэн бөгөөд иргэний үнэмлэх болон гадаад паспорттой байх;
  • Таны тээврийн хэрэгсэл аймаг, нийслэл дэх автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгуулын харьяа байгууллагад бүртгүүлсэн байх;
  • Та тээврийн хэрэгслээ хөлсөөр зорчигч тээвэрлэхэд ашигладаггүй байх;
  • Та тээврийн хэрэгслээрээ мэргэжлийн уралдаан тэмцээнд оролцдоггүй байх;
  • Таны тээврийн хэрэгсэл холбогдох эрх зүйн актад заасан шаардлагыг хангасан бүрэн бүтэн байх;
  • Эм хэтрүүлэн хэрэглэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх зуршилгүй, мөн эдгээрийг хэрэглсэнэ үедээ замын хөдөлгөөнд оролцохгүй байх;
  • Хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэлээ жолоодохгүй байх;
  • Та даатгалын хураамжийг Голомт банк болон Худалдаа хөгжлийн банкны аль нэг картаар төлөх боломжтой байх

Хэрэв та манай даатгалыг худалдан авахаар шийдсэн бол дээрхи нөхцөлийг хүлээн зөвшөөрөхийн хамт таны үнэн зөв мэдээлсэн мэдээллэл нь гэрээнд бичигдэж цаашид нөхөн төлбөр авах нөхцөл болно гэдгийг санаж бүрэн дүүрэн, үнэн зөв бөглөхийг хүсье.