Жолоочийн хариуцлагын даатгал

ХЭН ДААТГУУЛАХ ВЭ?

1 .Тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр

2 .Автотээврийн тухай хуулийн 3.1.15-д заасан тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч болон “С”, “D” ангиллын тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох жолооч нь тээврийн хэрэгслийн өмчлөгч эсэхээс үл хамааран жолоочийн даатгалд заавал даатгуулна.

Хэрхэн ЯАЖ ДААТГУУЛАХ ВЭ?

Даатгалын үнэлгээ, хураамж

Даатгалын үнэлгээний хэмжээ нь Жолоочийн даатгалын тухай хуулийн 9.1-д заасны дагуу дараах хэмжээтэй байна. Даатгалын хураамжийн хэмжээг тогтоохдоо дор дурдсан даатгалын суурь хураамжийн хэмжээг Жолоочийн даатгалын тухай хуулийн 11.1-д заасан 9 итгэлцүүрээр нэмэгдүүлж буюу хорогдуулж тооцно:

Та тээврийн хэрэгслийн зорчих газар нутгийн байршил, жолоочийн нас, туршлага, гэрээний хугацаа, жолоочийн тоо, тээврийн хэрэгслийн даац, суудлын тоо, хөдөлгүүрийн хүчин чадал зориулалт, чиргүүлтэй эсэхээс хамаарсан 9 итгэлцүүрийн журмаар өөрийн даатгалын хураамжийн хэмжээг тооцоолон бүх даатгалын компанид ижил хураамж төлж даатгуулах боломжтой юм.

ДААТГУУЛААГҮЙ БОЛ ЯАХ ВЭ?

Жолоочийн даатгалын тухай хуулийн дагуу хэрвээ Та даатгалд хамрагдаагүй бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 192'000 төгрөгөөр торгуулж, таны тээврийн хэрэгслийг түр саатуулна.

ДААТГАЛЫН ТОХИОЛДОЛ БОЛСОН ҮЕД ДААТГУУЛАГЧ ТА

- Замын Цагдаагийн газрын 124 дугаарын утсанд яаралтай мэдэгдэж гарсан хохирлыг баталгаажуулах

- 24 цагийн дуудлагын утас 11-313111, 9909-1620 утсаар нэн даруй холбогдох буюу Хөдөө орон нутагт даатгалын тохиолдол болсон бол Та арын хэсэгт байрлах утасны дугааруудруу холбоо барьж, өөрт мэдэгдэж байгаа бүх зүйлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг заавал өгөх үүрэгтэйг анхаарна уу. - Даатгалын тохиолдолыг даатгуулагч Та заавал фото зургаар баталгаажуулсан байхыг анхаарна уу.