Зочид буудлын хариуцлагын даатгал

2013-12-12, Пүрэв гариг

Даатгалын зүйл:

Даатгуулагчийн үйл ажиллагааны улмаас гуравдагч этгээдийн эд хөрөнгө, амь нас, эрүүл мэндэд учирсан хохирлын төлөө хүлээх хариуцлага

Даатгалын эрсдэл:

  • Гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэндэд учруулж болох хохирол
  • Гуравдагч этгээдийн эд хөрөнгөд учруулж болох хохирол


Даатгалын үнэлгээ, хураамж:

  • Даатгалын үнэлгээг даатгуулагч өөрөө тогтоох бөгөөд хариуцлагын доод хязгаар 5,000,000.00 төгрөг байна.
  • Даатгалын хураамжийг даатгуулагчийн туршлага, хариуцлагын хэмжээ зэргээс хамааруулын уян хатан тогтооно.


Даатгалын нөхөн төлбөр:

-Даатгуулагч гуравдагч этгээдийн эд хөрөнгөнд хохирол учруулсан тохиолдолд хохирлыг даатгуулагчийн хариуцах хэсгийг хасч нэг удаагийн тохиолдолд олгох нөхөн төлбөрийн хэмжээнд багтаан мэргэжлийн үнэлгээний байгууллагын дүгнэлтийг үндэслэн Даатгагчийн сонголтоор нөхөн төлнө.

-Даатгуулагч гуравдагч этгээдийн эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан тохиолдолд  дараах зардлуудыг гэрээнд өөрөөр заагаагүй бол даатгуулагчийн хариуцах хэсгийг хасч нэг удаагийн тохиолдолд олгох нөхөн төлбөрийн хэмжээнд багтаан нөхөн төлнө. Үүнд:

  • Эмнэлэг, эмчилгээний зардал
  • Буяны ажлын зардал
  • Шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжилсэн бусад хохирол