Зуслангийн болон хувийн орон сууцны даатгал

2013-11-19, Мягмар гариг

Даатгалын зүйл
Даатгуулагчийн эзэмшилд буй зуслангийн болон хувийн орон сууц

Даатгалын эрсдэл

  • Гал түймэр, дэлбэрэлт;
  • Байгалийн гамшгийн эрсдэлүүд (хүчит салхи, газар хөдлөлт, аянга, шороон ба цасан шуурга, үерт авахуулах, аадар бороо, мөндөр);
  • Ус, чийгний нөлөөллийн эрсдэл (сантехникийнус алдалт);
  • Цахилгаан эрчим хүчний эрсдэл (хэвийн бус хэлбэлзэл, хэт ачаалал, богино холболт);

Даатгалын үнэлгээ, хураамж
Даатгалын үнэлгээг даатгалын зүйлийн зах зээлийн үнээр тооцох бөгөөд хураамжийг байршил, баригдсан материал зэргийг үндэслэн уян хатан байна.

Даатгалын нөхөн төлбөр
Даатгуулагч зуслангийн орон сууцны байшингаа зах зээлийн бодит үнээр нь даатгуулсан нөхцөлд тухайн хөрөнгөнд даатгалын эрсдлийн улмаас учирсан бодит хохирлыг Даатгагчийн сонголтоор мөнгөн хэлбэрээр эсвэл гэмтсэн эд анги,хэсгүүдийг сэлбэн засварлах,нөхөн сэргээх,солих зэрэг үйлчилгээ үзүүлнэ.