Илгээмж шуудангийн даатгал

2013-11-19, Мягмар гариг
Даатгалын зүйл:

Монгол улсын нутаг дэвсгэрт түүнээс гадна илгээгдэж буй бүртгэгдсэн захиа /үнэт/, үнэтэй илгээмж, шуудангийн контейнер, хэвлэл болон шуурхай шуудан.

Даатгалын эрсдэл:
  • Байгалийн;
  • Гал түймэр;
  • Хулгай дээрэм;
  • Хаяж үрэгдүүлэх;
  • Гуравдагч этгээдийн санаатай үйлдэл
Даатгалын хугацаа:

Тухайн илгээмжийн даатгалын хугацаа нь шуудангийн байгууллага хүлээн авч даатгуулагч зохих хураамжийг төлсөн тухай баримтыг олгосноор эхэлж илгээмжийг хүлээн авч гарын үсэг зурснаар дуусгавар болно.

Даатгалын үнэлгээ, хураамж, хамрах хүрээ:
  • Даатгуулагчийн мэдээлсэн үнэ буюу илгээмжинд байгаа зүйлсийн жагсаалт үнэлгээ болон илгээмж явуулах үнийн нийлбэрээр даатгалын үнэлгээг тогтооно.
  • Даатгалын үнэлгээг зөвхөн илгээмж явуулах үнээр тооцож болно.
  • Олон улсын илгээмжийн хувьд гаалийн декларац дээр бөглөсөн дүнгээр даатгалын үнэлгээг тогтооно.
Даатгалын нөхөн төлбөр:

Илгээмж шуудан илгээгдсэнээс хойш очих хугацаанаасаа 30 хоногоос хэтэрсэн бол даатгуулагч шуудангийн байгууллагад энэ тухай мэдэгдэнэ.

  • Энэ мэдэгдлээс 15 хоног өнгөрсний дараа даатгалын тохиолдол болсон гэж үзэх ба нөхөн төлбөрийн өргөдлийг даатгуулагчаас хүлээн авна.
  • Даатгалын зүйл алга болсон талаар эрүүгийн хэрэг үүсгэсэн болон шүүххурал эхэлсний улмаас даатгалын нөхөн төлбөр төлөх хугацаа хойшлогдсон бол хохирлын 50%-ийг урьдчилан төлж болно.
  • Даатгуулагчид учирсан хохирлын хэмжээг бодитой тогтоож, түүнээс даатгалын үнэлгээг тухайн даатгалын зүйлийн зах зээлийн үнэнд харьцуулсан хувиар тооцож нөхөн төлбөрийг хувь тэнцүүлж олгоно.