Иргэдийн гэнэтийн ослын даатгалын үйлчилгээний нөхцөл

Та өөрийн алтан цагийг хэмнэхийн тулд дараах мэдээлэлтэй танилцаад холбогдох шаардлагуудыг хангасан гэж үзвэл даатгуулах үйл явцыг үргэлжлүүлнэ үү.

Бид таныг даатгалын хамгаалалтанд авахад таны зүгээс дараах нөхцлүүдийг хангасан байх шаардлагатай тул танилцаад доорх хэсэгт тэмдэглэгээ хийнэ үү.

  • Та Монгол улсын иргэн, байнга оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэн байх;
  • Та Монгол улсад байнгын ажлын байртай байх;
  • Та өөрийн ажлын байрны зайлшгүй мөрдөх ёстой техник, аюулгүй ажиллагааны дүрэм зааварыг мөрддөг байх;
  • Эм хэтрүүлэн болон согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ ажил үүргээ хийдэггүй байх;
  • Та хууль тогтоомжийг сахин биелүүлдэг байх;
  • Та даатгалын хураамжийг Голомт банк болон Худалдаа хөгжлийн банкны аль нэг картаар төлөх боломжтой байх

Хэрэв та манай даатгалыг худалдан авахаар шийдсэн бол дээрхи нөхцөлийг хүлээн зөвшөөрөхийн хамт таны үнэн зөв мэдээлсэн мэдээллэл нь гэрээнд бичигдэж цаашид нөхөн төлбөр авах нөхцөл болно гэдгийг санаж бүрэн дүүрэн, үнэн зөв бөглөхийг хүсье.