"Монголын даатгалын компаниудын засаглалыг сайжруулах арга замууд" сэдэвт семинар зохион байгуулагдлаа.

2016-04-18, Даваа гариг

Санхүүгийн зохицуулах хороо, Компанийн засаглалын хөгжлийн төв, Олон улсын санхүүгийн корпораци зэрэг байгууллагаас "Монголын даатгалын компаниудын засаглалыг сайжруулах арга замууд" сэдэвт семинарыг амжилттай зохион байгууллаа. Тус уулзалтын үеэр даатгалын компаниудын засаглалын тулгамдсан асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга замуудын талаар компаниудын төлөөлөл болон холбогдох албаны хүмүүстэй дэлгэрэнгүй санал солилцлоо. Түүнчлэн "Тэнгэр Даатгал" компанийн Гүйцэтгэх захирал Ойбек Н. Халилов олон улсын даатгалын компаниудын тэргүүн зэргийн туршлагуудын талаар санал солилцож "Тэнгэр Даатгал" компанийн төлөөлөн удирдах зөвлөл, компанийн бүтэц, ёс зүйн дүрэм, удирдлагын тогтолцооны талаар хүрэлцэн ирсэн албаны хүмүүст танилцууллаа.