Нийгмийн хариуцлага

БИДНИЙ ИРЭЭДҮЙ СУРАГЧ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригт бүх нийтээр “Мод тарих үндэсний өдөр” болгон зарласан билээ. Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч манай байгууллагын хувьд жил бүр “Мод тарих үндэсний өдөр”-т нийт ажилчид хамт олноороо нэгддэг билээ. Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр сургуулийн хашаанд мод тарин, Монголын хойч ирээдүй болсон хүүхэд багачууддаа тусаллаа. Мөн хүүхдүүдийг замын хөдөлгөөнд зөв боловсон оролцох эцэг эхчүүдийн өөрсдөө үлгэрлэх аяныг амжилттай зохион байгуулж ерөнхий боловсролын 5 сургуулийн өмнөх гарцаар 10250 зорчигч сурагчдыг гаргаж замын хөдөлгөөний дүрмийг танилцуулан үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.

Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болон шинэ жилийн баярын өдрөөр ажиллагсдын хүүхэд багачуудыг хүлээн авч урлаг спортын тэмцээнийг зохион байгуулан тэднийг урамшуулж гарын бэлэг өгч баяр баягаланг бэлэглэн ажиллаа.


БИДНИЙ ХОЙЧ ҮЕ – ОЮУТАН

Компаний дэргэдэх Оюутан Клубын үйл ажиллагааг идэвхжүүлэн эрсдэлийг болохоос нь өмнө багасгах зорилгоор “Өөрсдөө үлгэрлэе” аяныг оюутан клуб, Замын Цагдаагын Ерөнхий Газартай хамтран нийт масс иргэдэд замын хөдөлгөөний эрсдэлээс хэрхэн сэргийлэх, ерөнхий боловсролын сургуулийн ачаалал ихтэй замд зохицуулагч хийн уриалга лоозон барьж, бага ангийн сурагчдад зам хөндлөн гарахад нь туслан амжилттай ажиллаа. Мөн түүнчлэн эдийн засгийн чиглэлээр суралцаж буй оюутнуудыг дадлагажуулах болон оюутныг цагийн ажлаар хангах засгийн газрын хөтөлбөрийг дэмжиж тэдэнд цагийн ажлаар хангаж санхүүгийн хөрөнгө оруулалтыг хийн ажиллаа. Цаашлаад оюунлаг гэрэлт ирээдүйн боловсон хүчин бий болох зорилгоор оюутнуудаа дэмжин ажлын байраар ханган ажиллах төсөл хөтөлбөрийг боловсруулан ажиллаж байна.


УРЛАГ-КИНО-СПОРТ-ТӨСЛҮҮД

Кино урлагийг дэмжин нийт иргэдийн соёлын боловсрол, даатгалын талаарх зөв ойлголт, мэдээллийг хүргэх зорилгоор дараах кино төслүүд уран бүтээлчдийг дэмжин ажиллаж байна.

“ДҮҮЛЭН НИС” УСК

Нэр хоногшуулах байгууллагын имидж бүрдүүлэх, нийгмийн хариуцлагыг манлайлан хэрэгжүүлэх зорилгоор кино урлагийг дэмжиж хамтран ажиллаа.







“НАРНЫ ЖИМ” ОАУСК

ОБЕГ-тай хамтран ард иргэдийг аливаа гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, даатгал нийгэмд ямар хэрэгтэй талаарх зөв ойлголтыг хүргэх зорилгоор тус киног ивээн тэтгэн хамтран ажиллаж байна.



МОНГОЛЫН САГСАН БӨМБӨГИЙН ХОЛБОО

Багаараа хөгжих багийн спортыг дэлгэрүүлэн хөгжүүлэх, иргэдийн эрүүл мэнд чийрэгжилтийг дэмжих зорилгоор тус холбоог ивээн тэтгэн хамтран ажиллаа.




ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВАА

Үндэсний спортын төрөл болох үндэсний шагайн харвааг хөгжүүлэн дэлгэрүүлэх зорилгоор компаний хэмжээнд баг тамирчдыг бэлтгэн санхүүгийн туслалцааг үзүүлэн Улсын баяр наадамд амжилттай оролцлоо.



МӨСӨН УУЛЫН АВИРАЛТЫН КЛУБ

Уулын авиралтын тамирчдыг гэмтэл ослоос урьдчилан сэргийлэх сургалт зөвлөгөөг өгч тэднийг даатгалд хамруулан тамирчдын сэтгэл зүй болон санхүүгийн туслалцааг үзүүлэн хамтран ажиллаа.



“MY MONGOLIA” СОЁЛЫН ӨВ ХАМГААЛАХ ТӨСӨЛ

Монгол улсын нутаг дэвсгэрт байгаа эртний иргэншлийн түүх, соёлын дурсгалт зүйл болох олон арван хүн чулуу, буган хөшөө, хадны сүг зураг, гэрэлт хөшөө, хадны бичээс, хиргисүүр, эртний сүм хийдийн үлдэгдэл, туурь, Азийн гадагш урсгалгүй ай савын бүхий л хэв шинжийг тусгасан газарзүйн өвөрмөц тогтоц, байгалийн онцлог үзэсгэлэн, амьтан ургамлыг харуулсан судалгааны зураг авалт хийж, танин мэдэхүйн нэвтрүүлгийг бэлтгэн хүүхэд залуучуудын мэдлэгийг дээшлүүлэх, боловсрол олгох төслийн ажиллагааг дэмжин ажиллаж амжилттай хэрэгжүүлэн явагдаж байна.



ЭХ ДЭЛХИЙ БИДНИЙ ХАРИУЦЛАГА

Бид нийгмийн хариуцлагаа ухамсарлан биелүүлэх үүднээс салбартаа тэргүүлэн жил бүр уламжлал болгон тусгай сургуулийн гадна тохижилт, ногоон байгууламжийн ажлыг хийж гүйцэтгэн тус сургуулийнхний талархлыг хүлээн авч ажиллаж байна. Мөн эх дэлхий байгалиа хамгаалах, онгон байдлыг хадгалан хойч үедээ үлдээх зорилгоор жил бүр группын хэмжээнд явган аялал зохион байгуулж, булаг, шанд, усаа хайрлан хамгаалах, хашаа хамгаалалтын байгууламжийг хүн бүр гар бие оролцон хийж бүтээдэг сайхан уламжлал тогтоон ажиллаж байна.



ЭКО ХЭРЭГЛЭЭ, ЦЭВЭР АГААР

Хас банкнаас санаачлан нийслэлийн агаарын бохирдлыг багасгах шинэлэг загварыг боловсруулсан төсөлд хамтран оролцож тус бүтээгдэхүүнийг даатгалд хамруулан цэвэр агаар төслийг хэрэгжүүлэх ажилд гар бие оролцон дэмжин ажиллаж байна.

Түүнчлэн дотоод хэрэгцээнд ашиглагддаг бал, цаас зэргийг дахин боловсруулсан цаасан материалиар хийлгэж ногоон байгаль, ой модоо хайрлах эх үйлст хувь нэмрээ орууллаа. Хаягдал цаас болон цаасны хэрэглээг багасгах талаар дотоод ажиллагсдын дунд сургалт ухуулга хийн хаягдал цаасыг дахин боловсруулах үйлдвэрт тушааж, архив санхүүгийн бичиг баримтыг цахим системд шилжүүлэн ажиллаж байна.