Нөхөн төлбөр

  • Манай компани нь даатгалын үйл ажиллагаа эрхлэн ажилласан бүхий л хугацаандаа даатгуулагчдынхаа өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, даатгалын тохиолдол болмогц цаг тухайд нь шуурхай үйлчилж, нөхөн олговорийг шуурхай олгож, хэрэглэгчдийн итгэлийг хүлээн ажиллаж байна. Даатгалын тохиолдол болмогц ТА дараахь арга хэмжээг авна.
    • Дуудлагын утас 99091620 болон 1800-1889 дугаар руу яаралтай холбоо барих
    • Даатгалын тохиолдлыг нотлох мэргэжлийн байгууллагад (Ж/нь: ЗЦГ, Гал Команд, Эмнэлгийн байгууллага г.м) яаралтай мэдэгдэн гарсан хохирлыг баталгаажуулах
    Бид даатгалын тохиолдлын аливаа дуудлагыг 24/7 цагийн турш хүлээн авч, газар дээр нь шуурхай очиж, бүрдүүлэх баримт материал, шаардагдах мэдээллийн талаар танд зөвлөгөө өгнө.
    Зам тээврийн осолд орчихвол ТА хаана хандах вэ?
    1. Тэнгэр даатгалкомпанид мэдэгдэнэ.
    2. Ослын улмаас хүний биед гэмтэл учирсан бол эмнэлгийн яаралтай тусламж дуудах.
    3. Өөрт байгаа техник хэрэгслээр (фото аппарат, дүрс бичлэгийн аппарат, гар утас, бусад...) ашиглан ослыг баримтжуулах.
    4. Ослыг гэрчлэх гэрчээр /хэрэв боломжтой бол/ мэдүүлэг бичүүлж авах.
    Замын цагдаагийн дуудлагын утас:
    Баянзүрх дүүрэг: Утас– 93021140 Байршил – Чулуун овоо тойрогт Баянгол дүүрэг: Утас– 93021341 Байршил – Саппора тойрогт Сүхбаатар дүүрэг: Утас– 93021440 Байршил –7 буудал Хан-Уул дүүрэг: Утас– 93021210 Байршил – ТЭЦ-3 уулзварт Сонгино хайрхан дүүрэг: Утас– 93021640 Байршил – 21- уулзварт Хан-Уул дүүрэг: Утас– 93021210 Байршил – ТЭЦ-3 уулзварт Чингэлтэй дүүрэг: Утас– 93021210 Байршил – Баян-Бүрдийн тойрог Замын Цагдаагийн Шуурхай албаны утас 124 тус ту залгаж ослыг мэдээлэх.
    Нөхөн төлбөрийн өргөдлийн маягтыг хаанаас авч болох вэ?
    1. Даатгуулагч та манай компанийн Сүхбаатар дүүрэг дэх Даатгалын үйлчилгээний төв /Циркээс Их дэлгүүр хүртэлх замд/, буюу Баянгол дүүргийн даатгалын үйлчилгээний төвөөс /10-р хорооллын ХАС банкны салбар/тус тус авах
    2. Манай цахим хуудас www.tengerdaatgal.mn -аас татан авах,
    3. Хэрэв та өргөдлийн маягтыг цахим шуудангийн хаягаар авах хүсэлт гарвал бид нэн даруй таны цахим шуудангийн хаягаар явуулж болно.
    Ослын талаар заавал нэн даруй мэдэгдэх хэрэгтэй юу?
    1. Даатгуулагч зам тээврийн ослын талаар Даатгагч, ЗЦГ болон бусад эрх бүхий хуулийн байгууллагад нэн даруй мэдэгдэх үүрэгтэй. /МУ-ын Иргэний хуулийн 439.1, Даатгалын тухай хуулийн 10.1.5, МУ-ын Замын Хөдөлгөөний Дүрмийн 2-р бүлэг/
    2. Даатгуулагч нийслэлд 24 цаг, хөдөө орон нутагт 72 цаг, хилийн чанадад 120 цаг дотор мэдэгдэх үүрэгтэй.
    Ямар тохиолдолд нөхөн төлбөрийг 100% авах вэ?
    1. Даатгуулсанд зүйл бүрэн устаж, дахин ашиглаж болохгvй болсон тохиолдолд 100% олгогдоно.
    2. Эд хөрөнгөө зах зээлийн үнээр үнэлсэн байх.
    3. Даатгалын эрсдэлд тохирох хураамжийн хувийг төлсөн байх.
    4. Хөдөө орон нутагт осол гаргавал хүнээр нөхөн төлбөр нэхэмжилсэн материалаа явуулж болох уу?
    Та бүрдүүлсэн материалаа шуудангаар болон бусдаар дамжуулан бидэнд /Хаяг: Шуудангийн хаяг: Их дэлгүүрийн урд, Ерөнхий сайд Цэрэндоржийн гудамж-4, Сүхбаатар дүүрэг, ш/х-48/258/ явуулж болно.
    1. Нөхөн төлбөрийн нэхэмжлэл гаргахдаа ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?
      1. Өргөдөл, албан бичиг;
      2. Даатгалын баталгааны эх хувь;
      3. Цагдаа, Онцгой байдлын алба, эмнэлэг, засаг захиргааны байгууллага, орон сууцны контор болон бусад хуулийн байгууллагын хохирлыг нотлох акт, дүгнэлт, тодорхойлолт.
      4. Осолд орсон бүх автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолоочийнжолооны үнэмлэхний хуулбар.
      5. Баримтжуулсан гэрэл зураг, видео бичлэг.
      6. Ослыг гэрчлэх гэрчийн тодорхойлолт.
      7. Даатгагч шаардлагатай гэж үзсэн тохиолдолд үнэлгээний байгууллагын үнэлгээний дүгнэлтийг гаргуулан материалдаа хавсаргах.
    2. Ямар тохиолдолд нөхөн төлбөрийг 100% авах вэ?
      1. Даатгуулсанэд зүйл бүрэн устаж, дахин ашиглаж болохгvй болсон тохиолдолд 100% олгогдоно.
      2. Эд хөрөнгөө зах зээлийн үнээр үнэлсэн байх.
      3. Даатгалын эрсдэлд тохирох хураамжийн хувийг төлсөн байх.
    3. Хохирлын үнэлгээг заавал хийлгэх шаардлагатай юу?
      1. Аливаа эд хөрөнгө болон автомашинд учирсан гэмтлийн үнэлгээг хөндлөнгийн тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаар үнэлүүлдэг. /МУ-ын Даатгалын тухай хуулийн 8.4, Даатгалын Мэргэжлийн оролцогчийн тухай хууль/
      2. Хэрэв даатгагч шаардлагатай гэж үзсэн тохиолдолд даатгуулагч хохирлын үнэлгээний дүгнэлтийг шаардах эрхтэй.
  • Бид бүрэн, шаардлага хангасан нөхөн төлбөрийн нэхэмжлэл болон бусад материалыг хүлээн авснаас хойш ажлын 14 хоног хүртэлх хугацаанд нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэнэ Нөхөн төлбөрийн шийдвэртэй холбоотой асуудлыг 31-22-34 утсаар ажлын цагт хүлээн авна.
    1. Нөхөн төлбөрийг хэд хоногийн дотор шийдэж өгдөг вэ? Ослын талаарх баримт, материалыг бүрэн хүлээж авсан өдрөөс хойш ажлын 14 хоногийн дотор шийдэж өгнө.
    2. Үнэлгээний байгууллагын гаргасан үнэлгээний дүнгээр нөхөн төлбөрийг 100% олгох уу?
      • Үнэлгээний байгууллага нь зах зээлийн дундаж үнийг баримталдаг тулнөхөн төлбөрийн мэргэжилтэн үнэлгээг зах зээлийн бодит үнэтэй нийцэж буй эсэхэд судалгаа хийнэ. /Даатгалын тухай хуулийн 4.3/
      • Судалгаан дээр үндэслэн олгох нөхөн төлбөрийн хэмжээг гэрээнд заасны дагуу тогтоож, удирдах албан тушаалтанаар хянуулна.
    3. Үнэлгээ хийлгэхийг хүсвэл үнэлгээний байгууллагын хаягийг хаанаас олох вэ? Бид таньд зарим үнэлгээний байгууллагыг санал болгож байна.
      • “Итгэлт эстимэйт” ХХК Утас – 455088, 99105647 E-mail –itgelt_estimate@magicnet.mn Хаяг: БЗД 14-р хороо ХӨСҮТ-н хойно 3 давхар байрны 101 201 тоот
      • “Бэст эстимэйт” ХХК Утас – 324060, 99096810 E-mail –bestestimate@unelgee.mn Хаяг: СБД Солонгос ЭСЯ-ны хойно 01 тоот. БГД Русский гимназ 1 давхарт
      • Гэрэгэ эстимэйт ХХК Утас: - 70111025, 329052 E-mail - gerege.estimate@gmail.com Хаяг - СБД 6-р хороо 1-11 МУИС 4-р байрны эсрэг талд
    4. Үнэлгээний байгууллагаар хохирлыг үнэлүүлсэн үнэлгээний зардлыг даатгалын компани хариуцдаг уу? Даатгуулагч нь нэмэлт нөхцөл бүхий даатгалын хураамжийг төлсөн тохиолдолд гэрээний дагуу үүргээ биелүүлж Даатгагч хариуцна. Өөрөөр хэлбэл, Тэнгэр даатгалын компаниас санал болгож буй бүтээгдэхүүнийг авсан бол Даатгагч хохирлын үнэлгээний зардлыг төлнө.
    5. Буруутайг нь тогтоогдсон талаар төлбөрөө барагдуулсан боловч хохирлыг маань дутуу төлсөн тул үлдэгдэл төлбөрөө даатгалаас гаргуулж болох уу? Даатгагч нь МУ-ын Даатгалын тухай хуулийн 8-р зүйлийн 5.4-т зааснаар даатгуулагч хэрэв буруутай этгээдээр хохирлыг барагдуулсан тохиолдолд нөхөн төлбөр олгохоос татгалзах эрхтэй.
    6. Миний нэхэмжилсэн нөхөн төлбөрийг яагаад багасгаж олгосон бэ?
      1. Хэрэв эд хөрөнгийн /хөдлөх болон үл хөдлөх/ даатгалын үнэлгээ эд хөрөнгийн өртгөөс бага байвал хохирлыг даатгуулсан эд хөрөнгийн өртөгт даатгалын үнэлгээг хувь тэнцүүлэн бодож нөхөн төлбөр олгоно. /МУ-ын Иргэний хуулийн 438.5, Даатгалын тухай хуулийн 4.3/
      2. Даатгалын хураамжийг төлөхдөө нөхөн төлбөрийн нөхцөлийг сайтар уншиж танилцсан байх шаардлагатай ба хураамжийн төрлөөс хамаараад даатгуулагчийн хариуцах хэсгийг заасан байдаг.
    7. Машин эвдэрвэл нөхөн төлбөрийн нэхэмжлэл гаргаж болох уу? Ердийн элэгдэл хорогдлын эвдрэлийг нөхөн төлдөггүй. Харин та даатгалын гэрээнд заасан эрсдэлээр хохирол учрахад гэрээний дагуу нөхөн төлбөр нэхэмжилсэн өргөдлөө гаргах эрхтэй.
    8. Ослоор гэмтсэн хүн жолоочоос хохирлоо төлүүлж чадахгvй бол даатгалаас төлүүлж авч болох уу?
      1. Тухайн тохиолдолд осолд оролцогч буруутай талын жолооч нь жолоочийн хариуцлагын албан журмын даатгалтай байх шаардлагатай.
      2. Нөгөө талаар, та тухайн осолд орсон автомашинд зорчиж явсан бол суудлын гэнэтийн ослын даатгалтай байхад даатгалын нөхөн төлбөр авахаар нэхэмжлэх гаргах эрхтэй болно.
  • 1. Тээврийн хэрэгслийн даатгалын нөхөн төлбөрийн өргөдөлийн маягт

    2. Жолоочийн хариуцлагын даатгалын нөхөн төлбөрийн өргөдлийн маягт

    3. Тээврийн хэрэгсэл болон Жолоочийн хариуцлагын даатгалын нөхөн төлбөрийн өргөдлийн маягт

    4. Жаргалтай иргэн даатгалын нөхөн төлбөрийн өргөдлийн маягт

    5. Эд хөрөнгийн даатгалын нөхөн төлбөрийн өргдөлийн маягт

    6. Нефть бүтээгдэхүүн болон тээвэрлэлтийн даатгалын нөхөн төлбөрийн өргөдлийн маягт

    7. Хувийн эрүүл мэндийн даатгалын нөхөн төлбөрийн өргөдлийн маягт

    8. Гэнэтийн ослын даатгалын нөхөн төлбөрийн өргөдлийн маягт

    9. Дотоод ачаа тээврийн даатгалын нөхөн төлбөрийн өргөдлийн маягт

    10. Мэргэжилийн хариуцлагын даатгалын нөхөн төлбөрийн өргөдлийн маягт

    11. Гадаадад зорчигчидын даатгалын нөхөн төлбөрийн өргөдлийн маягт

    12. Зам тээврийн ослын дуудлагын нөхөн төлбөрийн өргөдлийн маягт

    13. Зогсоолд байх үеийн дуудлагын нөхөн төлбөрийн өргөдлийн маягт