Олон нийтийн өмнө хүлээх хариуцлагын даатгал

2013-12-12, Пүрэв гариг

Даатгалын зүйл:

Энэ даатгалаар Танай байгууллага үйл ажиллагаа явуулахдаа бусад байгууллага, хувь хүмүүсийн эд хөрөнгө, амь насанд хохирол учруулснаас үүдэн гарсан танай байгууллагаас нэхэмжилж буй нэхэмжлэлийг нөхөн төлнө.

Даатгалын эрсдэл:
Байгууллагын бизнесийн чиглэлийн дагуу хэвийн үйл ажиллагаа явуулахдаа санамсар болгоомгүйн улмаас гуравдагч этгээдийн эд хөрөнгийн болон амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах

Даатгалын үнэлгээ:
Даатгалын хугацаанд Даатгагчийн хүлээх хариуцлагын дээд хязгаар даатгалын үнэлгээ хүртэл байх ба даатгалын үнэлгээний хэмжээг Даатгуулагч өөрөө тогтооно.

Даатгалын хураамж:
Даатгалын хураамжийг даатгалын үнэлгээнээс байгууллагын үйл ажиллагааны онцлогоос хамаарч уян хатан байдлаар тооцно.

Даатгалын нөхөн төлбөр:
Танай байгууллага бусдын эд хөрөнгө, эрүүл мэндэд хохирол учруулсан тохиолдолд хохирлыг мэргэжлийн үнэлгээний байгууллагын дүгнэлтийг үндэслэн бид нөхөн төлнө.