Оффисийн зориулалттай барилга байгууламжийн даатгал

2013-11-18, Даваа гариг
Даатгалын зүйл:
  • Аж ахуйн нэгж байгууллагын болон иргэдийн өмчлөл (эзэмшил, ашиглалт)-д буй офиссийн зориулалттай барилга байгууламж, үл хөдлөх үндсэн хөрөнгийг энэхүү даатгалд даатгана.
Үндсэн эрсдэл
  • Галын эрсдэл;
  • Байгалийн эрсдэл;
  • Ус чийгний нөлөөллийн эрсдэл;
  • Цахилгааны эрчим хүчний эрсдэл
Нэмэлт эрсдэл:
  • Хулгайн эрсдэлээс үүдэлтэй хохирол
  • Гуравдагч этгээдийн санамсаргүй үйлдэл
  • Гуравдагч этгээдийн санаатай үйлдэл
Даатгалын үнэлгээ, хураамж:

Даатгалын үнэлгээг тогтоохдоо даатгагч, даатгуулагч нар харилцан тохиролцож дараах үнийн аль нэгийг сонгоно. Үүнд:

  • Зах зээлийн тухайн үеийн үнэ;
  • Бүртгэлийн үнэ;
  • Нөхөн сэргээгдэх үнэ.
  • Даатгалын хураамжийг тооцохдоо тухайн даатгалын зүйлийн эрсдлийн түвшин, материалын бүтэц, хийц, зориулалтаас хамааруулан тогтооно.
Даатгалын нөхөн төлбөр:

Даатгуулагч эд хөрөнгөө зах зээлийн бодит үнээр нь даатгуулсан нөхцөлд эд хөрөнгөнд даатгалын хугацаанд даатгалын эрсдлийн улмаас учирсан бодит хохирлыг мөнгөн хэлбэрээр эсвэл гэмтсэн эд анги, хэсгүүдийг сэлбэн засварлах, нөхөн сэргээх, солих зэрэг засвар үйлчилгээ үзүүлнэ.