Оюутны гэнэтийн ослын даатгал

2013-12-05, Пүрэв гариг

Даатгалын зүйл

Даатгалын мэдүүлгийн маягт, даатгалын гэрээ болон даатгалын баталгаанд нэр заагдсан Даатгуулагчийн амь нас, эрүүл мэнд

 

Даатгалын эрсдэл

Даатгагч нь даатгалын зүйлийг дараах үндсэн эрсдлүүдээс даатгах бөгөөд доорхи эрсдлүүд учирсныг даатгалын тохиолдол гэж үзнэ.

Гэнэтийн ослын даатгалын эрсдэлд:

  • Элдэв юманд цохиулах, хавчуулах,
  • Унаж бэртэх, хальтрах,
  • Түлэгдэх, угаартах,
  • Зам тээврийн осолд өртөх
  • Бусдад хорлогдох, зодуулах

 
Даатгалын үнэлгээ, хураамж:

Даатгуулагч өөрөө үнэлгээгээ тогтооно. Тогтоосон үнэлгээнээс  хувиар хураамжийг тооцож   авна.

 

Даатгалын нөхөн төлбөр:

Даатгалын эрсдлийн улмаас даатгалын хугацаанд Даатгуулагчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан тохиолдолд Даатгуулагчид олгох нөхөн төлбөрийг дараах байдлаар тооцож нөхөн төлнө.

  • Даатгуулагч амь насаа алдсан, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан тохиолдолд даатгалын үнэлгээг 100%-аар нөхөн төлнө.
  • Даатгуулагч хөдөлмөрийн чадвар хагас алдсан тохиолдолд даатгалын үнэлгээний 50%-аар нөхөн төлнө.
  • Даатгуулагч хөдөлмөрийн чадвар түр алдсан тохиолдолд тухайн осол гэмтлийг эмчлүүлэхэд зайлшгүй гарсан доорх зардлыг төлнө.

Үүнд:

  • Амбулаторийн эмчилгээний зардал, эмчийн үзлэгийн төлбөр, шинжилгээний төлбөр;
  • Яаралтай мэс засал хийлгэхэд;
  • Эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн ор хоногийн төлбөр;
  • Эмчийн жороор бичигдсэн эм  тариа,  боолтын зардал;
  • Ослын улмаас гэмтсэн шүдний эмчилгээ;
  • Протез, ортопедийн зардал.