Оюутны дадлага

Манай байгууллага оюутан таныг ирээдүйн чадварлаг мэргэжилтэн болоход тань дэмжлэг үзүүлэх зорилгоор, амжилттай суралцаж буй 2-4-р курсын оюутнуудыг танилцах болон үйлдвэрлэлийн дадлага хийх боломж олгож, улмаар чадварлаг төгсөгчдөд ажлын байр санал болгоно. 

Тавигдах шаардлага: 

• Оюутны үнэлгээний голч дүн 3,0 дээш байх 

• Их, дээд сургуулийн төгсөх болон 2-4-р курсын оюутан байх 

Хэрэв оюутан Та дадлагын хугацаанд ажлын байрны шаардлагыг бүрэн хангаж ажилласан тохиолдолд бид дараахь боломжуудыг санал болгоно. 

• Сургууль төгсөөд ажиллах ажлын урилга хүлээн авах 

• Сургуулиа төгсөх хүртэл хагас цагаар цалинтай ажиллах

• Дипломны ажлын дадлага хийх Дадлага хийхээр хүсэлт гаргахдаа бүрдүүлэх материал 

• Анкет /онлайнаар бөглөсөн байх/ 

• Дадлага хийлгэхийг хүссэн сургуулийн албан бичиг 

• Сургалтын албаны баталгаажуулсан дүнгийн тодорхойлолт 

• Дадлагын удирдамж 

• Иргэний үнэмлэхний хуулбар