Санхүүгийн форум 3 жилдээ зохион байгуулагдана.

2018-05-24, Пүрэв гариг

“Тэнгэр Даатгал” ХХК нь харилцагч, даатгуулагч байгууллагуудынхаа удирдах ажилтнуудад зориулж жил бүр “Financial Forum”-ыг зохион байгуулдаг бөгөөд гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Форумаар Монгол Улсын макро эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, удирдах ажилтнуудад тулгардаг эрсдэлүүд, байгууллагын эрсдэлийн удирдлагын талаарх дэлхийн чиг хандлага, цахим эрсдэлийн талаарх зөвлөмжүүд зэрэг сонирхолтой сэдвүүдээр олон улсын экспертүүдийг урьж хэлэлцүүлэг хийдэг билээ. Бид энэ удаагийн форумаа олон улсын нэр хүнд бүхий AIG /American International Group/ групптэй хамтран зохион байгуулж байгаа бөгөөд та бүхнийг Монгол Улсын Их Сургуулийн номын сангийн хурлын танхимд болох “Financial Forum”-д хүрэлцэн ирэхийг урьж байна!

Та дэлгэрэнгүй мэдээллийг 99991049 дугаараас авах боломжтой.

Форумын хөтөлбөрийг ЭНД дарж авна уу