Том тээврийн хэрэгслийн даатгал

2013-11-19, Мягмар гариг
Даатгалын зүйл:

Даатгуулагчийн өмчлөлийн болон түүний эзэмшил, хариуцлагад байгаа том оврын тээврийн хэрэгсэл нь даатгалын зүйл болно.

Даатгалын эрсдэл:
  • Галын эрсдэл /гал түймэр, дэлбэрэлт, тэсрэлт/
  • Байгалийн гамшгийн эрсдэл /газар хөдлөлт, аянга, үерт авахуулах, мөндөр, хүчит салхи, хад нурах/
  • Тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд ороогүй буюу гараж, талбай, уурхайн талбай болон зогсоолд тавьсан байх үеийн эрсдэл /дээрээс эд зүйлс унах, мөргүүлэх, шүргүүлэх/
  • Тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэл /мөргөлдөх, шүргэлдэх, онхолдох/
Даатгалын үнэлгээ, хураамж:

Даатгалын үнэлгээ нь тухайн авто тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ байх бөгөөд даатгалын хураамжийг уян хатан тогтоож даатгуулах боломжтой.

  • Зах зээлийн тухайн үеийн үнэ;
  • Бүртгэлийн үнэ;
  • Нөхөн сэргээгдэх үнэ.
  • Даатгалын хураамжийг тооцохдоо тухайн даатгалын зүйлийн эрсдлийн түвшин, материалын бүтэц, хийц, зориулалтаас хамааруулан тогтооно.
Даатгалын нөхөн төлбөр:

Зах зээлийн бодит үнээр даатгуулсан тохиолдолд учирсан бодит хохирлыг 100% нөхөн төлнө.