“ТЭНГЭР ДААТГАЛ ХХК НЬ МОНГОЛД АНХ УДАА AMERICAN INTERNATIONAL GROUP-ТЭЙ ОНЦГОЙ ЭРХТЭЙГЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭГ БАЙГУУЛЛАА”

2018-06-19, Мягмар гариг

Монголын даатгалын зах зээлд давхар даатгалын чадавхиар тэргүүлэгч Тэнгэр Даатгал ХХК нь өнөөдөр American International Group (AIG)-тэй Монголын зах зээлд онцгой эрхтэйгээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

AIG буюу American International Group нь зах зээлийн хөрөнгөжилтийн хэмжээгээрээ дэлхийн хамгийн том 10 даатгалын компаниудын жагсаалтад багтсан төдийгүй Fortune сэтгүүлийн шилдэг 500 болон Forbes-ийн шилдэг 2,000 компаниудын 80%-д нь санхүү, даатгалын үйлчилгээ үзүүлдэг.


Энэхүү онцгой эрхтэйгээр хамтран ажиллах гэрээнд Тэнгэр Даатгал ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал ноён Ойбек Н.Халилов, AIG-ийг төлөөлж Ази Номхон Далайн Бүсийн “Үндэстэн дамнасан эрсдэл хариуцсан тэргүүн дэд ерөнхийлөгч ноён Тони МкХарг нар гарын үсэг зурсан бөгөөд энэхүү гэрээ нь хэрэгжиж эхэлсэнээр Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй дотоодын болон гадаадын байгууллагууд Тэнгэр Даатгал ХХК-аар дамжуулан AIG группийн олон улсын даатгалын үйлчилгээ болон давхар даатгалд бүрэн хамрагдах боломж бүрдэж байна.



AIG-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч ноён Тони МкХарг-ын онцолсноор AIG Групп нь өөрийн “The AIG Global Network” “хамтын ажиллагааны хүрээнд дэлхийн 200 гаруй улсад үйлчилгээгээ хүргэдэг бөгөөд үүний тулд тухайн улсын хамгийн зэрэглэл, туршлага өндөртэй даатгалын компаниудтай хамтран ажилладаг. Монгол улсад Тэнгэр Даатгал ХХК-тай хамран ажиллах болсондоо таатай байна гэсэн юм”.






Тэнгэр Даатгал ХХК нь Монголын даатгалын зах зээлд давхар даатгалын үйлчилгээгээр тэргүүлэгч компани бөгөөд анх удаа Монголд AIG-ийг бүрэн төлөөлөх эрхээ өнөөдрийн гэрээгээр баталгаажууллаа. Энэхүү гэрээ нь Монгол улсын даатгалын салбарт олон улсын тэргүүний давхар даатгалын стандартыг төлөвшүүлэх, эрсдэлийн удирдлагын тогтолцоог сайжруулахад ихээхэн чухал ач холбогдолтой” гэж Тэнгэр Даатгал ХХК-ийн гүйцэтгэх захирал ноён Ойбек Н.Халилов онцолсон юм.





ТЭНГЭР ДААТГАЛ ХХК-МАРКЕТИНГ ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА
2018.06.19