Тэнгэр Санхүүгийн Нэгдлийн 2015 оны тайлангийн хурал амжилттай зохион байгуулагдлаа

2016-01-25, Даваа гариг

Тэнгэр Санхүүгийн Нэгдэл түүний охин компаниуд болох "ХасБанк", "Тэнгэр Даатгал", "Хаслизинг", "Тэнгэр Капитал", "Хас Секьюрити", "Хөгжлийн Алтан Сан" ТББ-ын 2015 оны тайлангийн хурал 1-р сарын 23нд буюу өнгөрөгч бямба гаригт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Хурлын үеэр компаниудын 2015 оны ололт амжилтуудыг хэлэлцэж, 2016 оноос 2020 он хүртэлх баримтлах стратегийг нийт групп компаниудын ажиллагсдад танилцууллаа. Мөн хурлын үеэр 2015 онд ажил үйлсээрээ манлайлсан ажиллагсдыг шагнаж урамшуулсан бөгөөд төр засаг, холбогдох яам агентлагуудын шагналыг гардуулсан юм. Тэнгэр Даатгал компаниас хөдөлмөрийн хүндэт медалаар нэг, Санхүү банкны тэргүүний ажилтан цол тэмдгээр зургаа, Санхүүгийн зохицуулах хорооны жуух бичгээр гурван ажилтан тус тус шагнууллаа. Түүнчлэн шилдэг салбаруудыг шалгаруулж урамшуулсан бөгөөд 2015 оны шилдэг салбараар Г.Алимаа захиралтай Орхон аймгийн салбар шалгарлаа.