Тээврийн хэрэгслийн даатгал

2013-11-19, Мягмар гариг
Даатгалын зүйл:

Даатгуулагчийн өмчлөлийн болон түүний эзэмшил, хариуцлагад байгаа тээврийн хэрэгсэл нь даатгалын зүйл болно.

Даатгалын эрсдэл:
  • Бүх төрлийн эрсдэлээс хамгаалсан
Үнэ төлбөргүй нэмэлт үйлчилгээ:

Даатгагч нь дараах нэмэлт үйлчилгээг үнэгүй үзүүлнэ.

Үүнд:

  • Засварын ажилд чанарын 1 жилийн баталгаа;
  • Даатгалын хугацааны туршид хуулийн зөвлөгөө өгөх;
  • Даатгалын хугацаанд доорх нэмэлт зардлуудыг заасан хязгаарын хүрээнд гэрээгээр олгох нөхөн төлбөр дээр нэмж олгоно. Үүнд:
    • Тээврийн хэрэгслийг засварлах хугацаанд үйлчилгээний машин гаргах зардал;
    • Чирч тээвэрлэх үйлчилгээ
    • Дуудлагын жолоочийн үйлчилгээний зардал;
    • Тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг мэргэжлийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлсэн зардал.
  • Даатгалын хугацаанд доорх үйлчилгээнүүдийг тус бүр 1удаа сонгох . Үүнд:
    • Аккумлятор холбож асаах үйлчилгээ;
    • Яаралтай үед ТХ-ийн дугуй солих үйлчилгээ;
    • Засварын ажлын дараа автомашин угаалгах үйлчилгээ;
    • Яаралтай үед шатахуун хүргэлтийн үйлчилгээ.
Даатгалын үнэлгээ, хураамж:

Даатгалын үнэлгээ нь тухайн авто тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ байх бөгөөд дараах хувиар сонгон даатгуулах боломжтой.

Даатгалын нөхөн төлбөр:

Даатгалын тохиолдол болсон үед Даатгуулагч та нэн даруй манай дуудлагын утас болох 99091620 болон 312234 дугаарын утсанд холбогдож хохиролын тухай мэдээлэл хүргэх үүрэгтэй болно. Зах зээлийн бодит үнээр даатгуулсан тохиолдолд учирсан бодит хохирлыг 100% нөхөн төлнө.

Даатгал хамрагдахгүй нөхцөл:

Дараах тохиолдлуудын шууд ба шууд бус үр дагаврын улмаас учирсан хохиролд Даатгагч нөхөн төлбөр олгохгүй.

Үүнд:

1.1. Даатгуулагч эм хэтрүүлэн хэрэглэсэн, согтууруулах ундаа, мансууруулах эсвэл сэргээх үйлчилгээтэй бодис хэрэглэсний улмаас тээврийн хэрэгсэл жолоодож яваад учирсан хохирол;

1.2. Цаг хугацаанд нь үзлэг, оношлогоонд хамруулаагүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон;

1.3. Тээврийн хэрэгслийг зорчих хэсэгт тавьсанаас учирсан хохирол;

1.4. Үйлдвэрийн гажиг, механикийн, цахилгааны эсвэл электроникийн эвдрэл, гэмтэл болон бүх төрлийн шалтгаанаар мотор цохих;

1.5. Жолоодох эрхгүй этгээд тээврийн хэрэгслийг ашиглаж, хэрэглэх үед учирсан хохирол;

1.6. Даатгалын тохиолдол бий болсон үед Даатгагчаас зөвшөөрөл авалгүйгээр хийгдсэн засварын ажил;

1.7. Даатгалын мэдүүлэгт тусгайлан заагаагүй тохиолдолд үйлдвэрийн бус нэмэлт тоноглол, хэрэгсэлд учирсан хохирол;

1.8. Тээврийн хэрэгслийг уралдаан тэмцээн, ан ав хийхэд ашигласан, найдвартай эсэх эсвэл чадварыг нь туршсан, аюултай эсвэл зам, гарамгүй газраар (зорчих хэсгийн хашлага давах, явган хүний зам буюу хөвөөгөөр явах, батлагдсан замаас гарч шинэ зам гаргах) явсан;

1.9. Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасан доорх хориглосон агуулга бүхий зүйл заалтуудыг зөрчсөнөөс үүдсэн хохирол; Үүнд:

1.9.1. Улаан гэрэл дохиогоор хөдөлгөөнөө үргэлжлүүлснээс үүдэн гарах хохирол;

1.9.2. Буцаж эргэх үйлдлийг хориглосон газар буцаж эргэснээс үүссэн хохирол;

1.9.3. Урсгал сөрж явсанаас үүдэн гарах хохирол;

1.9.4. Гүйцэж түрүүлэх үйлдлийг хориглосон газар гүйцэж түрүүлснээс үүдэн гарах хохирол;

1.9.5. Төмөр замын гармаар нэвтрэх хөдөлгөөнийг хориглосон заалтыг зөрчсөнөөс үүдэн гарах хохирол;

1.9.6. ТХ-ийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос хэтэрсэн хүн тээвэрлэснээс үүссэн хохирол;

1.9.7. ТХ-ийн техникийн тодорхойлолтоор тогтоосон жин, хэмжээнээс илүү ачаа тээвэрлэснээс үүссэн хохирол гэж ойлгоно.

1.10. Тусгай зөвшөөрөлгүй эсвэл шатах тослох материал, химийн эсвэл тэсрэх бодис ачиж тээвэрлэхдээ тээврийн салбарт мөрдөгдөх норм, дүрэм, стандарт зөрчсөн зориулалтын бус аргаар чирэх, чирэгдэх оролдлого хийснээс учирсан хохирол;

1.11. Тээврийн хэрэгслийг хууль, тогтоомжийн дагуу хураасан, устгасан;

1.12. Бүх төрлийн хулгай түүний үр дагавар болон гуравдагч этгээдийн хорлон сүйтгэх үйл ажиллагааны улмаас учирсан хохирол;

1.13. Дугуй, дугуйн гадна бүрээс, обуд, олгойнд учирсан хохирол болон дугуйнаас үүдэн гарсан хохирол;

1.14. Гуравдагч этгээдэд учруулсан хохирол;

1.15. Ослын талаар замын цагдаагийн болон холбогдох бусад байгууллагын акт, дүгнэлт хийгдээгүй буюу хийгдэх боломжгүй болсон, нотлогдоогүй хохирол;

1.16. Буруутай этгээдээр учирсан хохирлоо төлүүлсэн болон учирсан хохирлын үр дагавраас үүсэх аливаа хохирол;