Тээвэрлэгчийн хариуцлагын даатгал

2013-12-12, Пүрэв гариг

Даатгалын зүйл
           Даатгуулагч тээврийн хэрэгслээрээ тээвэрлэж буй гуравдагч этгээдийн ачаа, бараанд  хохирол учруулснаас үүсэх хариуцлага

Даатгалын эрсдэл
•    Галын эрсдэл / гал түймэр, дэлбэрэлт, тэсрэлтээс үүссэн осол гэмтэл /
•    Байгалийн гамшгийн эрсдэл /газар хөдлөлт, аянга, үер усны аюул, хөрсний суулт, хүчит салхи, эрэг хад нурах, цөмрөх/ 
•    Зам тээврийн осол. Үүнд: автотээврийн хэрэгсэл онхолдох, хоорондоо мөргөлдөх, биет зүйлс мөргөх, шарваж гулсах

Даатгалын үнэлгээ
           Даатгалын үнэлгээг тээвэрлэж буй ачаа барааны үнэ, болон тээврийн баримтын үнээр тогтооно.

           Даатгалын хураамжийг даатгуулагчийн туршлага, хариуцлагын хэмжээ зэргээс хамааруулын уян хатан тогтооно.

Даатгалын нөхөн төлбөр
           Даатгуулагч өөрийн үйлчлүүлэгчтэй байгуулах тээвэрлэлтийн гэрээний хуулбарыг Даатгагчид  өгч, энэ нь даатгалын гэрээний салшгүй хэсэг болно.
           Даатгалын зүйлийг хохирлоос урьдчилан сэргийлэх, даатгалын тохиолдол болсон үед хохирлын хэмжээг бууруулах зорилгоор бололцоотой арга хэмжээг авсан байна. Үүнд:
•    Өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн техникийн аюулгүй ажиллагаа, бүрэн бүтэн байдал, жолоочийн хөдөлмөр хамгааллыг хангуулах
•    Бартаатай, шороон замтай нөхцөлд шөнийн цагаар тээвэрлэлт хийхгүй байх
•    Замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу хурдыг тохируулж явах
Даатгуулагч тээвэрлэж буй ачаа бараагаа бүрэн үнээр нь даатгуулаагүй  нөхцөлд тээвэрлэж буй ачаа бараанд хохирол учирвал даатгалын үнэлгээний уг ачаа барааны бодит үнэд эзэлж байгаа хувиар нөхөн төлбөр олгоно.