Төлөөлөн Удирдах Зөвлөл

Магваны БОЛДОО

Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга

М.Болд нь 2014 оны 7 сарын 10-наас ХасБанкны Гүйцэтгэх Захирлаар томилогдон ажиллаж байгаа бөгөөд ТэнГэр Санхүүгийн Нэгдэл ХХК-н гүйцэтгэх болон ХасБанкны ТУЗ-ийн гүйцэтгэх бус гишүүн, 2011 оноос ТэнГэр Санхүүгийн Нэгдэл ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. ТэнГэр Санхүүгийн Нэгдлээс өмнө ХасБанкны Гүйцэтгэх захирлаар 2 жил, Ерөнхийлөгчөөр 3 жил ажиллажээ. М.Болд нь төрийн болон хувийн хэвшлийн банк, санхүүгийн байгууллагууд, мөн түүнчлэн Дэлхийн Банк, Олон улсын валютын сан зэрэг олон улсын санхүүгийн байгууллагад хорь гаруй жил ажиллаж, банкны салбарын эдийн засгийнбодлого, бүтцийн шинэчлэлийн асуудлаар гүнзгий мэргэшсэн юм. Тэрээр 1996-2000 онд Монгол Банк (Төв Банк)-ны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байлаа. Мөн Зах зээл судлалын хүрээлэнд дэд захирал, Монголын Экспорт Импортын Банкны Гүйцэтгэх Захирал, ОХУ-ын Москва дахь Олон Улсын Хөрөнгө Оруулалтын Банк болон Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Банкны ТУЗ-ийн гишүүн, Афганистан Улсын Төв Банкинд зөвлөх, Монголын Банкуудын Холбооны Дэд Ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж байв. М. Болд нь БНУУ-ын Будапешт хотын Эдийн Засгийн Их Сургуулийг Олон улсын эдийн засагч мэргэжлээр төгссөн бөгөөд АНУ-ын Колумбийн Их сургуульд эдийн засгийн бодлого, удирдлагын чиглэлээр олон улсын харилцааны магистрын зэрэг хамгаалжээ. Тэрээр Зээлийн Мэдээллийн Сан ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллахаас гадна 2011 оны 12-р сараас эхлэн Монголын Банкуудын Холбооны ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна. М. Болд нь Бүгд Найрамдах Исланд улсын Өргөмжит Консул.


Ганибалын AМАРТҮВШИН

Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн

Г.Амартүвшин нь Тэнгэр Санхүүгийн Нэгдлийн ерөнхий захирлаар 3 жил ажиллаж байгаад 2014 оны 7 сараас “ХасБанк”-ны Ерөнхий Захирлаар томилогдон ажиллаж байна.Казахстан улсын арилжааны томоохон банк болох Казкоммерц банкны эрсдлийн удирдлагын газрын дарга, ерөнхий захирлын алба хашиж төслийн санхүүжилт болон зээлийн санхүүжилтийн чиглэлээр арваад жил ажилласан туршлагатай.Казкоммерц банкинд ажиллахын өмнө Г.Амартүвшин нь ABN AMRO Банкны Лондон, Амстердам болон Чикаго хотуудын салбарт ажиллаж байв. ABN AMRO банкны бүтцийн зээлийн хэлтэст ажиллаж байхдаа Европын газрын тос, шатдаг хий, эрчим хүч, харилцаа холбоо гэх мэтчилэн хэд хэдэн өндөр хэмжээний гүйлгээг хариуцан ажиллаж байжээ. Г.Амартүвшин нь хөдөлмөрийн гараагаа ABN AMRO дахь бэлэн мөнгөний менежментийн газраас эхэлсэн бөгөөд улмаар тэндээ Ерөнхий Эрсдэлийн Удирдлагын хэлтэст шилжин оржээ.Тэрбээр Бельги улсын Брюссель хотын Европын Их сургуулийн бизнесийн удирдлагын бакалаврын зэрэгтэй бөгөөд АНУ-ын Бостон хотын Харвардын бизнесийн сургуулийн, бизнесийн удирдлагын магистрын дипломтой.




Торстен Клайн Бойнинг

Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн

ХасБанкны Эрсдэл хариуцсан захирлын албан тушаалд 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн Торстен Клайн Бойнинг ажиллаж байгаа бөгөөд Тэнгэр Даатгалын Төлөөлөн удирдах зөвлөлд мөн ажиллаж эхлээд байна. Тэрээр ХасБанкны Зээл, Үйл ажиллагааны эрсдэл болон Хянан нийцүүлэлтийн бодлогыг удирдан ажиллах бөгөөд Монголд ирэхээсээ өмнө Лондонд төвтэй үндэстэн дамнасан компани болох Стандарт чартеред банканд Засаглал, байгууллагын эрсдэлийн удирдлага хариуцсан захирлын албыг хашдаг байжээ. Ноён Торстен нь Азийн бүсийн хөгжингүй болон хөгжиж буй эдийн засагтай улс орнуудад санхүүгийн байгууллагын эрсдэлийн удирдлагын чиглэлээр нийт 16 жил ажилласан арвин туршлагатай юм. Мөн тэрээр орон нутгийн болон олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг санхүүгийн байгууллагад Хөрөнгийн болон Эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх, Эрсдэлийн загварчлал боловсруулах чиглэлээр дагнан ажиллаж, зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан ба Basel II стандартыг Азийн 11 улсад хэрэгжүүлэхэд манлайлан оролцсон байна. Тэрээр Вильгелм хааны нэрэмжит Вестфальсийн Их Сургууль (University of Munster)-ийг Мэдээллийн системийн мастерын зэрэгтэй төгсөж, АНУ, Европын холбоо болон Ойрх Дорнодын зарим улсуудад мэргэжлээрээ ажиллаж байсан ба хамгийн сүүлд Стандарт чартеред банкны Сингапур дах салбар банканд дээд түвшний удирдах ажил гүйцэтгэж байв..



Доноров ГАНТУЛГА

Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн

Д.Гантулга нь санхүүгийн зөвлөх үйлчилгээний Гэрэгэ Партнерс ХХК-ийн ТУЗ-ийн даргаар ажилладаг бөгөөд 2017 оны 7 дугаар сараас эхлэн Тэнгэр Даатгал ХХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнээр ажиллаж байна. Гантулга нь актуарч мэргэжилтэй бөгөөд 2007 онд Их Британи улсын Лондон хотод Гранд Торнтон компанид актуарын шинжээчээр ажиллаж мэргэжлийн ажлын гараагаа эхэлсэн. Одоо Монголын Актуарчдын Нийгэмлэгийн УЗ-ийн даргаар ажилладаг. Өмнө нь хөрөнгө оруулалтын МЖТ ХХК-ийн гүйцэтгэх захирал, үнэлгээний Гэрэгэ Эстимэйт ХХК-ийн гүйцэтгэх захирал зэргээр бизнесийн салбарт ажиллаж байснаас гадна Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн хараат бус гишүүн, Хадгаламжийн даатгалын корпорацийн үндэсний хорооны гишүүн зэрэг орон тооны бус ажилд томилогдон ажиллаж банк, санхүүгийн салбарын бодлого боловсруулах ажилд мэргэжлийн туршлага хуримтлуулсан мэргэжилтэн юм. Тэрээр МУИС-ийг математикийн баклавр, магистр, Их Британи улсын Манчестер Метрополитаны их сургуулийг MBA зэрэгтэй төгссөн.