Хариуцлагын даатгал

2014-09-01, Даваа гариг

Даатгалын зүйл: 

Бүх төрлийн бизнесийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага болон төрийн, төрийн бус, олон нийтийн байгууллагын үйл ажиллагаанаас үүдэн гуравдагч этгээдийн эд хөрөнгө, амь нас, эрүүл мэндэд хохирол учруулснаас үүсэх хуулийн хариуцлага

Даатгалын эрсдэл: 

Бүх төрлийн бизнесийн үйл ажиллагаа явуулдаг болон төрийн, төрийн бус, олон нийтийн байгууллагын үйл ажиллагаанаас үүдэн гуравдагч этгээдийн эд хөрөнгө, амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах

Даатгалын үнэлгээ, хураамж: 

• Даатгалын үнэлгээг даатгагч, даатгуулагч нар харилцан тохиролцож тогтооно. 

• Даатгуулагчийн хураамжийн хэмжээг үйл ажиллагааны онцлог, үйл ажиллагаа явуулах газар зүйн хамрах хүрээ, ажиллагсдын мэргэжлийн ур чадвар, даатгуулагч байгууллагын хөдөлмөрийн зохион байгуулалт зэргээс хамааруулан тооцно.

Даатгалын нөхөн төлбөр: 

  • Гуравдагч этгээдийн эд хөрөнгөнд учруулсан хохирол; 
  • Гуравдагч этгээдийн эрүүл мэнд, амь насанд учруулсан дараах хохирол 
  • Эмнэлэг, эмчилгээний зардал; 
  • Буяны ажлын зардал; 
  • Шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжилсэн бусад хохирол