Хүнд машин механизмын даатгал

2013-11-19, Мягмар гариг
Даатгалын зүйл:

Даатгуулагчийн эзэмшлийн болон түүний хариуцлагад байгаа, даатгалын гэрээ болон хавсралтад нэр заасан хүнд машин мехнизм.

Даатгалын эрсдэл:
  • Хүнд машин механизмийг зам тээврийн хөдөлгөөнд оруулаагүй буюу автограж, байр, талбай, зогсоолд тавьсан байх үеийн байгалийн эрсдэл
  • Хүнд машин механизмийн зам тээврийн үеийн эрсдэл буюу хүнд машин механизм онхолдох, хоорондоо мөргөлдөх, биет зүйл мөргөх, шарваж гулсах, юманд цохиулах, болон гал түймэр, аянга цахилгаан, газар хөдлөлт, хүчит салхи, мөндөр үерийн улмаас хүнд механизмд учирч болох эрсдэл,
  • Ачигдсан байх үеийн эрсдэл;
  • Ачилтын үеийн эрсдэл: Хүнд машин механизмийг тээвэрлэхээр аливаа тээврийн хэрэгсэл дээр ачих үед онхолдох, гулсах
Даатгалын үнэлгээ, хураамж:

Даатгуулагчийн эзэмшлийн болон түүний хариуцлагад байгаа хүнд машин механизмын даатгалын үнэлгээг тогтоохдоо тухайн хүнд машин механизмын зах зээлийн үнээр тогтооно.

  • Зах зээлийн тухайн үеийн үнэ;
  • Бүртгэлийн үнэ;
  • Нөхөн сэргээгдэх үнэ.
  • Даатгалын хураамжийг тооцохдоо тухайн даатгалын зүйлийн эрсдлийн түвшин, материалын бүтэц, хийц, зориулалтаас хамааруулан тогтооно.
Даатгалын нөхөн төлбөр:
  • Даатгалын хугацаанд, даатгалын эрсдлийн улмаас хүнд машин мехнизмд учирсан хохирлыг мэргэжлийн үнэлгээний байгууллагын дүгнэлтийг үндэслэн Даатгагчийн сонголтоор мөнгөн хэлбэрээр эсвэл гэмтсэн эд анги, хэсгүүдийг сэлбэн засварлах, нөхөн сэргээх, солих зардлын дүнгээр нөхөн төлбөр олгоно.
  • Даатгуулагчийн буруугаас хохирол учирсан болон хүнд машин мехнизм бүрэн сүйрсэн тохиолдолд тохиолдолд Даатгуулагчийн хариуцлах хэсгийг хасч нөхөн төлнө.