Хүүхдийн гэнэтийн ослын даатгал

2013-12-05, Пүрэв гариг

Даатгалын зүйл:

  • Хөдөлмөр эрхлээгүй 15 хүртэлх насны хүүхдийн амь нас, эрүүл мэнд.

Даатгалын эрсдэл:

  • Байгалийн эрсдэл;
  • Ахуйн /элдэв юманд цохиулах, хавчуулах, унаж бэртэх, хальтрах, түлэгдэх, угаартах, дэлбэрэлтэнд өртөх, элдэв хорт хий,  зам тээврийн аюул осолд өртөх эрсдэл;
  • Мал, амьтдын нөлөөгөөр үүсэх /малд дайруулах мөргүүлэх, өшиглүүлэх, тийрүүлэх, хазуулах, морь малнаас унах, чирэгдэх, тэрчлэн араатан амьтан ба нохойд бариулах, уруулах бусдад хорлогдох, зодуулах болон буу, хутга мэс зэрэг зэвсэгт дайралтад өртөх эрсдэл;

Даатгалын үнэлгээ, хураамж:

  • Даатгалын үнэлгээг даатгагч, даатгуулагч нар харилцан тохиролцож тогтоох бөгөөд үнэлгээний доод хэмжээ 100 000 төгрөгнөөс багагүй байна.
  • Даатгалын хураамжийг даатгалын үнэлгээ болон эрсдлийн түвшингээс хамааруулан тогтооно.

Даатгалын нөхөн төлбөр:

Даатгалын хугацаанд гэнэтийн ослын улмаас даатгуулагчийн амь нас, эрүүл мэндэд учирсан хохирлоос хамааран даатгалын үнэлгээнээс хувиар тооцон нөхөн төлнө.

Мөн даатгалын эрсдлийн улмаас учирсан гэмтлийг эмчлэх эмнэлэг эмчилгээний дараах зардлыг даатгалын үнэлгээний 30% хүртэл нөхөн төлнө. Үүнд:

  • Эмнэлгийн болон амбулаторийн үйлчилгээний зардал
  • Түргэн тусламжийн зардал
  • Эм бэлдмэл, тариа боолтын зардал
  • Ор хоногийн төлбөр