“International finance” сэтгүүлээс Тэнгэр Даатгал компанийг Монголын Шилдэг Даатгалын компаниар нэрлэлээ.

2016-12-20, Мягмар гариг

2016 оны 12 сарын 16 өдөр Тэнгэр Даатгал компанийн хувьд төдийгүй Монгол улсын даатгалын салбарт онцлох өдөр боллоо. Лондонд төвтэй “International finance” сэтгүүлээс Тэнгэр Даатгал компанийг Монгол Улсын шилдэг даатгалын компаниар тодруулж Тэнгэр Даатгал компанийн Гүйцэтгэх захирал Ойбек Н. Халилов-т шагналыг гардууллаа. Энэхүү шагналыг хүртэж байгаа Монголын анхны компани болж байгаа нь мөн л энэхүү гайхалтай үйл ажиллагааны онцлох үйл явдал байлаа.

Тус шагнал гардуулах үйл ажиллагаа Сингапур улсад зохион байгуулагдсан бөгөөд тус үйл ажиллагаанд дэлхийн 600 тэргүүлэгч байгууллагуудын төлөөлөл оролцлоо. Түүнчлэн энэхүү үйл ажиллагаанд оролцохоор Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур улсад суугаа эдийн засгийн атташе Б. Тэмүүлэн оролцож Монгол Улсаа төлөөлөн энэхүү нэр хүндтэй шагналыг хүртсэн Тэнгэр Даатгал компанийн хамт олонд баяр хүргээд цаашдын үйл ажиллагаанд нь өндрөөс өндөр амжилтыг хүссэн юм.