Жуковын Баатарболд 2018-07-07 23:58 GMT+8

Ж.Баатарболд нь 2020 оны 1 дүгээр сард Тэнгэр Даатгал ХХК-д Иргэдийн даатгал хариуцсан захиралаар томилогдсон. Тэрээр 2004 онд ХасБанкинд Жижиг дунд бизнесийн зээлийн мэргэжилтнээр ажлын гараа эхлүүлж тус банкинд Салбарын захирал, Бүсийн захирал, Салбарын удирдлагын хэлтсийн захиралаар 2020 оны 1 сар хүртэл тус тус ажиллаж, иргэдийн банкны чиглэлээр олон өөрчлөлт, шинэчлэлтийн төслүүдийг амжилттай удирдсан туршлагатай. Мөн ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь сан, Монголбанк, Монголын Банкны Холбооноос хамтран хэрэгжүүлж буй төслийн “Харилцагчид зөвлөх банкны мэргэжилтний сургалт”-ын мастер сургагч багшаар ажилладаг. Жуковын Баатарболд нь Санхүү эдийн засгийн дээд сургуулийг банкны удирдлага мэргэжилээр бизнесийн удирдлагын бакалавр, Люксембургийн Их Гүнт улсын Люксембургийн их сургуулийг банк санхүүгийн мэргэжилээр магистерийн зэрэгтэй төгссөн.