Тэнгэр Даатгал ХХК “Даатгалын салбарын” энтрепренерээр тодорлоо. 2018-07-07 23:58 GMT+8

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим нь Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй шилдэг аж ахуй нэгж байгууллагууд, бизнес эрхлэгчдийг шалгаруулан өргөмжилдөг “ENTREPRENEUR” шагнал гардуулах ёслолын ажиллагаа 22 дахь жилдээ зохион байгуулагдаж шилдгүүдээ шалгарууллаа.

Энэ жилийн Даатгалын салбарын “ENTREPRENEUR”-ээр Тэнгэр Даатгал ХХК шалгарч Хүрэл Мэркүригийн эзнээр тодорлоо. Тэнгэр Даатгал компани нь 2018 онд Олон улсын чанарын удирдлагын тогтолцоо ISO9001:2015 нэвтрүүлсэн бөгөөд энэхүү ажлын хүрээнд өөрийн 60 аруй дотоод журмыг шинэчилсэн.

 

 

 

Түүнчлэн Бид 2018 оны 10-р сард Монголд анх удаа Онлайн даатгалын цогц системийг нэвтрүүлсэн. Тус системийг нэвтрүүлснээр харилцагч 6 төрлийн Даатгалын бүтээгдэхүүнийг онлайнаар аваад зогсохгүй нөхөн төлбөрийн материалаа онлайнаар бүрдүүлж өгөх боломжийг олгож байгаа юм.

Эцэст нь хэлэхэд энэхүү нэр хүндтэй шагнал нь Тэнгэр Даатгал компанийн 100 гаруй ажилтны нөр их хөдөлмөр төдийгүй мянга мянган харилцагчдын маань итгэлийн үр шим билээ. Нийт харилцагч Та бүхэндээ баярлалаа.

 

ТЭНГЭР ДААТГАЛ КОМПАНИ МАРКЕТИНГИЙН ХЭЛТЭС