Тэнгэр Даатгал ХХК нь МОНГОЛЫН ХАВДРЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН 100’000’000 хүртэлх төгрөгийн эрсдэлийг үнэ төлбөргүй даатгахаар боллоо. 2018-07-07 23:58 GMT+8

Хавдрын үндэсний зөвлөл хөдөө орон нутгаас ирж эмчлүүлэгчдэд зориулан түр байрлах байрыг Австрали улсын засгийн газар болон гадаад дотоодын байгууллагуудын санхүүжилтээр тохижуулан ашиглалтад орууллаа. Тэнгэр Даатгал компани нийгмийн хариуцлагын хүрээнд Хавдрын үндэсний зөвлөлийн байгууллагын хариуцлагын даатгалын 100’000’000 хүртэлх эрсдэлийг үнэ төлбөргүй даатгаж, өнөөдөр даатгалын сертификат гардуулан өглөө.