Санхүүгийн Форумыг 4 дэх жилдээ амжилттай зохион байгууллаа. 2018-07-07 23:58 GMT+8

Тэнгэр Даатгал ХХК-иас дөрөв дэх жилдээ харилцагч, хамтрагч байгууллагуудынхаа удирдах ажилтнуудад зориулж САНХҮҮГИЙН ФОРУМ-ыг Kempenski зочид буудлын хурлын танхимд 5 сарын 29-ний өдөр зохион байгууллаа. Энэ удаагийн форумыг Санхүүгийн зохицуулах хорооны Дарга Доктор С. Даваасүрэн нээж үг хэлсэн бөгөөд Тэрээр хэлсэн үгэнд “Санхүүгийн даатгалын бүтээгдэхүүнүүдийг анхлан нэвтрүүлж байгаад баяртай байгаагаа хэлээд 2019 оныг даатгалын жил болгон зарласныг цохон тэмдэглэсэн юм.

 

Дөрөв дэх удаагийн Санхүүгийн форумыг Тэнгэр Даатгал American International Group (AIG) дахин хамтран зохион байгууллаа. Форумд AIG группийн Ази Номхон далайн орнуудын Санхүүгийн даатгал хариуцсан захирал ноён Дэвид Хо мөн Минтэр Эллисон/Minter Ellison/ олон улсын хуулийн фирмийн ахлах хуульч Б.Батмандах, ХасБанкны Ерөнхий  эдийн засагч С.Болд, Сэндвик Монголиа компанийн Хүний нөөц хариуцсан захирал Э.Номингэрэл нар урилгаар хүрэлцэн ирж Монгол Улсын Mакро эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, удирдах ажилтнуудад тулгардаг эрсдэлүүд, байгууллагын эрсдэлийн удирдлагын талаарх дэлхийн чиг хандлага болон цахим эрсдэлийн талаар илтгэл тавьж өөрсдийн туршлагаас хуваалцлаа.

Энэ удаагийн үйл ажиллагаанд нийт 130 гаруй байгууллагын төлөөлөл оролцсон бөгөөд илтгэгчидтэй сонирхсон асуултаараа нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ. Форумын төгсгөлд хэлсэн үгэндээ, ”Бид Санхүүгийн Форумыг зохион байгуулж байгаа нь Монгол улсад олон улсын даатгалын жишгийг тогтоох, байгууллагын сайн засаглалыг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой” хэмээн Тэнгэр Даатгал ХХК-ийн Гүйцэтгэх захирал ноён Ойбек Н.Халилов онцолсон юм.