Тэнгэр Даатгал ХХК “Санхүүгийн форумыг” AIG групп-тэй хамтран зохион байгууллаа. 2018-07-07 23:58 GMT+8

Тэнгэр Даатгал ХХК-иас гурав дахь жилдээ харилцагч, хамтрагч байгууллагуудынхаа удирдах ажилтнуудад зориулж САНХҮҮГИЙН ФОРУМ-ыг Монгол Улсын Их Сургуулийн шинэ номын санд өнөөдөр зохион байгууллаа. Энэ жилийн санхүүгийн форумыг Тэнгэр Даатгал American International Group (AIG) групптэй хамтран зохион байгуулсан бөгөөд AIG групп нь дэлхийн 80 гаруй улсад өөрийн салбартай, Fortune сэтгүүлийн шилдэг 500 компанийн 87%-д нь мөн Forbes-ийн шилдэг 2000 компаниудын 83%-д санхүү, даатгалын үйлчилгээ үзүүлдэг дэлхийн тэргүүлэгч компаниудын нэг юм.

Форумд AIG группийн Ази Номхон далайн орнуудын Санхүүгийн даатгал хариуцсан захирал ноён Дэвид Хо мөн олон улсын болон дотоодын санхүү, даатгалын туршлагатай мэргэжилтнүүд урилгаар хүрэлцэн ирж Монгол Улсын макро эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, удирдах ажилтнуудад тулгардаг эрсдэлүүд, байгууллагын эрсдэлийн удирдлагын талаарх дэлхийн чиг хандлага болон цахим эрсдэлийн талаар илтгэл тавьж өөрсдийн туршлагаас хуваалцлаа.

Энэ удаагийн үйл ажиллагаанд нийт 100 гаруй байгууллагын төлөөлөл оролцсон бөгөөд илтгэгчидтэй сонирхсон асуултаараа нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.

Сэтгүүлчдэд өгсөн ярилцлагандаа, ”Бид Санхүүгийн Форумыг зохион байгуулж байгаа нь Монгол улсад олон улсын даатгалын жишгийг тогтоох, байгууллагын сайн засаглалыг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой” хэмээн Тэнгэр Даатгал ХХК-ийн Гүйцэтгэх захирал ноён Ойбек Н.Халилов онцолсон юм.