Тэнгэр Даатгал ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Ж.Мөнхсайхан томилогдлоо 2018-07-07 23:58 GMT+8

Тэнгэр Даатгал ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн ээлжит хурлын шийдвэрийг үндэслэн Монгол Улсын Компанийн тухай хууль, Даатгалын тухай хуулийн дагуу Жаргалсайханы Мөнхсайханыг Тэнгэр Даатгал компанийн Гүйцэтгэх захирлаар томиллоо. 
Жаргалсайханы Мөнхсайхан нь Тэнгэр Санхүүгийн Нэгдлийн охин компаниуд болох ХасБанк, ТианРонг ХХК, Тэнгэр Даатгал ХХК-уудад 2000 оноос өнөөг хүртэл ажиллаж байгаа бөгөөд Тэнгэр Даатгал Компанийн Гүйцэтгэх захирлаар томилогдохоосоо өмнө ХасБанкны Иргэдийн Банкны Газрын захирлаар ажиллаж байсан.
Жаргалсайханы Мөнхсайхан нь  2014 оны 10-р сараас 2015 оны 12 сар хүртэл Тэнгэр Даатгал ХХК-д Гүйцэтгэх Захирлын орлогчоор ажиллаж байсан туршлагатай. 
Тэрээр 2010-2014 оны хооронд Тэнгэр Санхүүгийн Нэгдэл, Олон Улсын Санхүүгийн Корпораци (IFC)-аас хөрөнгө оруулсан БНХАУ-ын Шинжаан Уйгарын Өөртөө Засах Автономит Улсын нийслэл Үрэмч хот дахь ТианРонг Бичил Санхүүгийн Байгууллагад төслийн зөвлөх, Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Ж.Мөнхсайхан нь 2000 оноос 2010 хүртэл ХасБанкинд Салбарын менежер, Салбарын Үйл Ажиллагааны Газрын захирал, Зээлийн Хэлтсийн захирал, Картын Төвийн захирал, Маркетингийн Газрын захирал, Бүтээгдэхүүн Хөгжлийн Хэлтсийн захирал, Хэрэглээний Банкны Хэлтсийн захирлаар ажиллаж байсан.

Ж.Мөнхсайхан нь ХҮДС-ийг санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр бизнесийн удирдлагын бакалавр, АНУ-ын Вашингтон хотын Страйер Их сургуулийг төслийн удирдлагын чиглэлээр бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй төгссөн.
Тэнгэр даатгал компани нь Тэнгэр Санхүүгийн Нэгдлийн хөрөнгө оруулалтаар 2001 онд байгуулагдсан. Монголын даатгалын зах зээлд арав гаруй жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа, харилцагчийн эрсдэлийн удирдлагын цогц шийдлийг санал болгон ажилладаг харилцагчдын итгэл найдварыг бүрэн хүлээсэн даатгалын салбар дах тэргүүлэгч компани юм.

 

Тэнгэр Даатгал