Гадаадад зорчигчдийн гэнэтийн ослын даатгалд хамрагдсан харилцагчдын анхааралд 2018-07-07 23:58 GMT+8

Гадаадад зорчигчдийн аяллын гэнэтийн ослын даатгалыг сонгон үйлчлүүлсэн даатгуулагч 2020 оны 3 сарын 12-ний өдрөөс өмнө гадаад улс руу зорчих үед Коронавирусын халдвар авсан нь илэрч, тухайн улсын эмнэлгийн байгууллагаас төлбөртэй үйлчилгээ авч байгаа тохиолдолд Таны нөхөн төлбөрийг гэрээний нөхцөлийн дагуу шийдвэрлэнэ.

Гадаад зорчигчийн гэнэтийн ослын даатгал нь COVID-19 -ийн тохиолдол үүсэх үед гэрээний дагуу дараах эрсдэлээс хамгаална. Үүнд:

ЭМНЭЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЗАРДАЛ: 

  • Хэвтэн эмчлүүлэх болон эмчилгээний зардал /$30,000 $50,000 Даатгуулагчийн хариуцах хэсэг $50

НӨХӨН ТӨЛБӨРИЙН МАТЕРИАЛ БҮРДҮҮЛЭЛТ:

  • Гэрээт баталгаа (эх хувь)
  • Нөхөн төлбөрийн маягтыг гараар бөглөх (http://tengerdaatgal.mn/mn/page/claim - гадаадад зорчигчдын даатгалын нөхөн төлбөрийн өргөдлийн маягт)
  • Эмчилж байсан эмч / эмнэлгийн тодорхойлолт, оношлогоо, шинжилгээ, лабораторийн шинжилгээний хариу/дүгнэлт -Эмнэлгийн албан ёсны хаяг, утас, тамга тэмдэг, гарын үсгээр баталгаажсан байх. (эх хувь)
  • Өвчинтэй холбоотой эмчлэгч эмчийн бичсэн эсхүл эмийн сангийн тамга бүхий эмийн жорын үндсэн баримт, түүний дагуу худалдан авсан эмийн үнийн жагсаалт. (эх хувь)
  • Эмнэлгийн үйлчилгээний төлбөр төлсөн баримт – төлбөрийн задаргааны хамт (эх хувь)
  • Даатгагчийн шаардсан хохирлыг нотлох нэмэлт баримт

ХОЛБОО БАРИХ МЭДЭЭЛЭЛ:

Даатгалын тохиолдол үүссэн үед даатгуулагч Та Тэнгэр Даатгал ХХК-ын харилцагчийн үйлчилгээний албын утас: 18001889, 99055644 болон insurance@tengerinsurance.mn хаягаар холбогдон мэдээлэл зөвлөгөөг авна уу.

АНХААРАХ ЗҮЙЛ:

Та эдгээр бичиг баримтуудаа нутагтаа буцаж ирсэнээс хойш 31 хоногийн дотор бүрдүүлж өгөх үүрэгтэй.